​Б.ГАНХУЯГ: "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-Н ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ 30-50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ГАРАХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА


УИХ-аар "Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.

-"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИ 2019 ОНД НОГДОЛ
АШИГ ТАРААХ БОЛОМЖТОЙ-

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн өнөөгийн эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ямар байна вэ?

-"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компани 2017 онд урд хөршийн "Чалко" компанийн өрийг бүрэн дарж дуусгасан. Мөн 2017-2018 онуудад Хөгжлийн банкны 200 сая ам.долларын өрийг дарсан байгаа. Одоо тус компанид нэг л өглөг үлдсэн. Тэр нь Хөгжлийн банкны 200 сая ам.долларын хүүгийн өр буюу 31 сая ам.долларын төлбөр. Компанийн санхүүгийн баланс ерөнхийдөө цэвэрхэн. Үйл ажиллагаа, бизнесийн харилцаа тогтворжсон байгаа. Үндсэндээ ашигтай ажиллах бүхий л нөөц бололцоо бүрдсэн гэж хэлж болно. Одоогоор 2018 оны баталгаажсан тайлан гараагүй байгаа хэдий ч нэгдүгээр улирлын байдлаар төсөвт 90 тэрбум төвлөрүүлсэн. Улмаар зургадугаар сарын байдлаар борлуулалтын орлого нь 328 сая ам.долларт хүрсэн байгаа. Он гарснаас хойш 4.7 сая тонн нүүрс олборлож, 6.4 сая тонн нүүрс экспортлосон үзүүлэлттэй байна. Бид 2018.12.31-ний өдөр гэхэд 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн байсан. ТУЗ дээр орж батлагдсан энэ төлөвлөгөө өнөөгийн үзүүлэлтээр барагцаалахад даван биелэхээр байна. Өнгөрсөн жил бид нэг их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан. Үүнээсээ 460 тэрбум төгрөгийн цэвэр ашиг гаргасан. Харин 2018 онд 560 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төсөөлөлтэй байна.

-2019 онд хувьцааны ногдол ашиг тараах боломж бүрдэнэ гэсэн үг үү?

-"Эрдэнэс Тавантолгой" компани 2019 онд ногдол ашиг тараах бүрэн боломжтой. Гэхдээ иргэдийн эзэмшил дэх 1072 хувьцаанаас гадна ААН-үүд, төрийн эзэмшлийн хувьцаанууд бий. Тийм учраас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах боломж бүрэн үүснэ гэж бид бодож байна. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" компанийн үнэ цэнийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлнэ. Ийм нөхцөл байдал үүссэнээрээ IPO гаргах үндэс суурь бий болсон гэсэн үг.

-Одоогийн байдлаар иргэдийн гар дээр хэдэн ширхэг хувьцаа байгаа вэ?

-2012 оны УИХ-ын 39-р тогтоолоор энэ 1072 хувьцааны асуудлыг, мөн ААН нэгэн болон төрийн эзэмшилд хувьцааг нь оруулахаар шийдсэн. Энэ хугацаанд нийт гурван удаагийн арилжаа явагдсан. Бидний мэддэгчлэн ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд хувьцаагаа арилжаалсан. Дараа нь 300 мянган төгрөгийн арилжаа явагдсан. Одоогийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" компанид бүртгэлтэй 2.511.000 хувьцаа эзэмшигч иргэн байна. Гэхдээ 300 мянган төгрөгийн арилжаа явагдсантай холбоотой зарим иргэдийн хувьцаа 1072-оос бага байна. Эдгээрээс хувьцааны эрхээ нээсэн нь 600 мянгад хүрсэн, бусад нь нээгээгүй. Иргэд хувьцааны эрхээ нээх үүрэгтэй. Иргэдийг мэдээллээр хангах ажлыг бид 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулан ажиллана.

-Нэгж хувьцааны ногдол ашгийн төсөөлөл гарсан уу?

-2018 онд "Эрдэнэс Тавантолгой" компани хэдий хэмжээний цэвэр ашигтай ажилласнаас хамаарч, ТУЗ шийдвэр гаргана. Давхар хувьцаа эзэмшигчдийн зүгээс ч шийдвэраа гаргах учиртай. Энэ хүрээнд нэг иргэнд эзэмшиж буй хувьцааных нь тоогоор ногдол ашиг хүртээнэ гэсэн үг. Зарим иргэдэд 1072 хувьцаа нь бүтнээрээ байхад тодорохй байдлаар төрд шилжүүлсэн иргэд бас байгаа. Нэгж хувьцааныхаа үнэлгээний дагуу мөнгөө авна гэсэн чигтэй байна. Урьдчилсан тооцоогоор, "Эрдэнэс Тавантолгой" компанийн нэгж хувьцааны ногдол ашиг 30-50 мянган төгрөг гарна гэсэн хүлээлттэй байгаа. Үүнийг яг таг урьдчилж хэлэх боломжгүй.

-IPO ГАРГАХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ 2018.12.31-НИЙ ӨДРИЙН
ДОТОР БАГТААЖ ДУУСГАНА-

-Та "Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO гаргах бэлтгэл ажил 37 хувьтай байгаа гэж онцолсон. Бэлтгэл ажлууд яг хэдий хугацаанд бүрэн хангагдаж дуусна гэж төсөөлж байгаа вэ?

-Бид ирэх есдүгээр сар гэхэд хэд хэдэн томоохон бичиг баримтууд баталж гаргах учиртай. Нэгд, нөөцийн нэгдсэн тайлангаа эцэслэн батлах. Хоёрт, 2011-2012 онд батлагдсан Зүүн, Баруун Цанхийн ТЭЗҮ-ийг шинэчлэн батлах. Гуравт, Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 30 сая тонн болгож, шинэчлэн боловсруулах. Дөрөвт, өмнөх "Балгасын улаан нуур"-аас усаа ашиглах ТЭЗҮ байгаа ч аймгийн ИТХ-аас эндээс хэрэглэхийг хориглосон. Тийм учраас Загийн усны хоолойг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ТЭЗҮ-ийг шинээр боловсруулж, батлуулна. Тавд, нөөцийн нэгдсэн тайлан батлагдсаны дараа Жорк стандартад шилүүлэх ёстой. Уламжлалт нөөцийн аргаар "Эрдэнэс Тавантолгой" компани 5.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнийг Жорк стандартад шилжүүлснээр 7.3 тэрбум тонн болж өссөн. Үүнийг дахин үнэлгээнд оруулах хэрэгтэй. Зургаад, олон улсын итгэмжлэгдсэн байгууллагаар аудит хийлгэх учиртай. Оны сүүл гэхэд аудит бүрэн ороод, дүгнэлтээ гаргачихсан байх юм. Ингэснээр IPO гаргах суурь бэлтгэл ажлууд бүрэн хангагдах юм.

-Нэмэлт төслүүдийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-Бид нэмэлт төслүүдэд авто зам, төмөр зам, цахилгаан станц, дотоод канвер, тоног төхөөрөмж шинэчлэл зэрэг ажлуудынхаа хөрөнгө оруулагчдыг тодорхой болгох ёстой. Ингэж байж компанийн үнэлэмж тодорхой болно. Ирэх аравдугаар сараас IPO гаргах олон улсын эдийн засгийн зөвлөхүүд ажлын хэсгийг гаргаж, шинжээч томилон ажиллах юм. Ер нь 2018.12.31-ний өдөр гэхэд бэлтгэл ажлаа бүрэн хангахын тулд бид хүчин чармайлт гарган ажиллаж байна.

-Саяхан "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн даргыг сольсон нь ямар учиртай юм бэ?

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн даргаар УУХҮЯ-ны ТНБД Г.Нандинжаргал ажиллахаар болсон. Энэ томилгоог УУХҮЯ хийгээгүй. Манай "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-аас томилгоог хийсэн байгаа. Томилох удирдамжийг "Эрдэнэс Монгол" компаниас үүрэг өгсөн юм.

-"Эрдэнэс Тавантолгой" компанид Тавантолгой төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй холбогдуулан засаглалын өөрчлөлт орох уу?

-Компанийн засаглалын хувьд одоогоор өөрчлөлт оруулах асуудал яригдаагүй байна. Олон улсын итгэмжлэгдсэн байгууллага ирж, манай компанид аудит хийнэ. Бид энэ дагуу олон улсын итгэмжлэгдсэн стандарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Санхүүгийн байгууллагын дүгнэлтүүдийг үйл ажиллагаандаа тусгана. Энэ хүрээнд олон улсын зах зээлд IPO гаргах компанийн мөрддөг стандарт руу шилжих ажил зохион байгуулна.

-Та "Эрдэнэс Тавантолгой" компанийг удирдаж байгаа хүнийхээ хувьд 30 хувийн IPO татах ажлыг хэр амжилттай болно гэж тооцоолж байна вэ?

-Суурь боломжууд үндсэндээ бүрдсэн талаар би дээр ярьсан. Нэмж хэлэхэд, үнийн хувьд тааламжтай цонх үе одоо ирээд байна. Энэ цонх үеийг монголчууд ашиглах ёстой. Ингэж байж компанийн үнэлэмжийг дээш гаргана. Нэр хүнд нь бэхжиж байж олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох чадамжаа ахиулах юм. Олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох асуудал дээр бүгд л анхаарлаа хандуулж байна. Харин компанийн хувьд зөвхөн гурван сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаг компани болох ёсгүй. Хувьцааны өндөр мэдлэгтэй, дэлхийн нэг улс, нэгж иргэнийг бий болгох ёстой. Бид ийм чиглэл барьж ажиллаж байгаа.

ЭХ СУРВАЛЖ: Мedee.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 6 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 7 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 8 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 8 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 9 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 9 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 9 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 10 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 10 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 11 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 12 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 13 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 14 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 14 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 15 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 15 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 15 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр