МАН-ЫН ТОМЧУУД ЭХНЭЭСЭЭ ПРОКУРОРЫН ХААЛГА ТАТАЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөрцэцэг
2019/03/30

МАН-ын томчууд эхнээсээ прокурорын хаалга татаж эхэлжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт илгээсэн гэж АТГ-аас мэдээллээ. Одоогоос жил гаруйн өмнө түүнийг тендер будлиантуулж, авилга авсан талаар олон нийт цуурч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж эхэлсэн байдаг. Тэгвэл энэ үндэслэлтэй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож, өнөөдөр шүүхэд очих дээрээ тулаад байгаа ажээ.

Д.Очирбат гэж хэн бэ?

Түүнийг МАН-ыг унаж босоход хамт байж, ачааны хүндийг үүрч явсан цөөхөн гишүүний нэг гэж намын нөхөд нь ярьдаг. Харин олон нийт түүнийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн байснаар нь мэднэ. Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй Д.Очирбат 2016 онд "мэргэжлийн" Засгийн газрын эд эс болж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон байдаг. Гэхдээ түүнийг мэргэжлээрээ нэг ч жил ажиллаагүй гэдэг "хоч" мөн дагасаар ирсэн билээ. Бусдаар бол саяхныг хүртэл харьцангуй нэр цэвэр, ирээдүйтэй гишүүдийн нэг байсан.

Д.Очирбатад холбогдох хэргүүд

Гэвч жил гаруйхан хугацаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашихдаа тэрбээр "тэвчээр алдаж" нэлээд "бантан" хутгаж орхисон бололтой. Ямар сайндаа түүнийг салбарын сайдынх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлөх вэ дээ. Улмаар Д.Очирбатыг 2017 оны нэгдүгээр сараас Улсын нэгдсэн төв эмнэлгийн даргын албанд томилсон ч энэ албыг хэдхэн сар хашаад улстөрийн "карьераа" өндөрлүүлсэн түүхтэй юм. Тухайн үед Д.Очирбатыг яамны аппаратад авилгын сүлжээ зохион байгуулсан, сайдын тушаалын хавсралт өөрчилж олон тендер будлиантуулсан, төсвийн хөрөнгө оруулалтын мөнгийг сайддаа мэдэгдэлгүй зүй бусаар зарцуулахыг завдсан хэрэгт холбож байсан.

Нарийн яривал, сайд нарын хоёрдугаар эмнэлгийн хашаанд барьж буй Үндэсний Оношлогоо Эмчилгээний Төвийн барилгын туслан гүйцэтгэгчийг шалгаруулах 20 тэрбум төгрөгийн тендерийн ялагчийг шалгаруулах ажлыг будлиулсан. Хууль бусаар шалгарсан "Жу Жу" ХХК-иас 400 сая төгрөгийн хахууль авч 2,4 тэрбум төгрөг шилжүүлсэн, есдүгээр сард шилжүүлсэн уг мөнгөнийхээ гүйцэтгэлийг хуурамчаар бүрдүүлсэн. Энэ тендерийг зарлахаас өмнө хууль бусаар гэрээ хийж уг ажлыг гүйцэтгүүлж байсан "Одкон" ХХК-д оны өмнө их хэмжээний мөнгө шилжүүлэхийг завдсан нь илэрсэн юм байна. Түүний байгуулсан хууль бус гэрээг хууль хяналтын байгууллага, Сангийн яамнаас шалган тогтоож санхүүжилтийг нь зогсоогоод байсан ажээ.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эмнэлэг барих ажлын үнэлгээний хороог байгуулах тушаалыг дур мэдэн нууцаар бэлтгэж, сайдын тамгыг сайддаа мэдэгдэлгүй даруулж, батлуулсан хэрэг нь илэрсэн гэдэг. Уг эмнэлгийн өртөг 80 тэрбум төгрөг байсныг албан бус эх сурвалж мэдээлж байгаа юм.

Энэ мэтээр түүнд холбогдох цуу яриа, аман мэдээлэлд АТГ-ын Мөрдөн шалгах алба цэг тавьж, "Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан" гэж мэдээлээд байна. Цаашид түүнд холбогдох хэрэг хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

ЭХ СУРВАЛЖ: Aрдчилал таймс сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 9 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 12 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 15 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 18 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 19 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 20 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр