С.Зориг агсны аллага болсноос хойш олон ойлгомжгүй учир битүүлэг үйдлүүд болсоор байдаг. Түүний нэг бол аймшигт аллага болоход хажууд нь байсан Б.Булган өнөөдрийг хүртэл ам нээгээгүй юм. Хамгийн сүүлд Б.Булган С.Зоригийг алсан гэдгээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэргийн эзэд бишээ гэж АТГ-т өргөдөл гаргасан байна. Хэрэг гардаг жил буюу 1998 онд 13 настай байсан Б.Булганы охиныг сүрдүүлж, сураглах болсон талаар тэрээр хуулийн байгууллагад өргөдөл гаргажээ. Б.Булган С.Зоригийн хэргийн хохирогч биш сүүлдээ холбогдогч болоод хоригдоод шалгагдаж байгаа нь олныг гайхшруулах болсон. Б.Булган хэргийн талаар хэнд ч ам нээдэггүй бөгөөд асуусан хүнтэй ахиж хэзээ ч уулздаггүй аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна