УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧООР С.АЛИМАНЦЭЦЭГ ЯРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Өнөрцэцэг
2019/04/06

Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилохыг УИХ-аас дэмжсэн. Харин одоо түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган үүрэгт ажилд нь томилох учиртай. Хуулийн дагуу Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан орлогч прокуророор хэнийг томилох вэ гэдэг санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс А.Цэрэнсодном гэх нөхрийг томилох санал гаргасан ч өнөөх нь үл бүтэх прокурор байсан учир Ерөнхийлөгчийн тамгын газар түүний нэрийг буцааж татсан. Харин одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийн гарын хүн, Чингэлтэй дүүргийн зөрчлийн прокурор С.Алиманцэцэгийг УЕП-ын орлогчид дэвшүүлэхээр тохирчээ.

Содонгийн Алиманцэцэг нь А.Гансүхийг Зам тээврийн сайдаар ажиллаж байх үед "Иргэний нисэхийн ерөнхий газар"-т хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Харин тэрээр 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнуулж байсан нэгэн.

С.Алиманцэцэг нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй нэг анги гэдгээрээ нөхөрлөдөг бололтой юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 4 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 4 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 11 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 12 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 12 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25