Б.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЕП-ЫН ОРЛОГЧООР ТОМИЛОХЫГ МАН-ЫН БҮЛЭГ ДЭМЖЛЭЭ


.Занданшатарт "Зөвшилцөх тухай" албан бичиг илгээсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг нэр дэвшүүлсэн. М.Чинбат нь Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байгаа бол С.Алиманцэцэг нь Чингэлтэй дүүргийн зөрчлийн прокуророор ажилладаг юм байна. Тэднийг УИХ-тай зөвшилцөх саналаа хүргүүлсэн бөгөөд УИХ дэмжвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж томилох юм.

Тэгвэл өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмыг УЕП-ын орлогчоор томилохыг дэмжсэн шийдвэр гарсан байна.

Максимын Чинбат нь:

1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор

1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч

2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор

2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор

2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор

2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга

2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор

2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга

2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокурор

2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн Прокуророор ажиллаж байна.

Содонгийн Алиманцэцэг нь:

1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор

2001-2002 онд Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор

2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Мөрдөн байцаалт хариуцсан Хяналтын прокурор

2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэл хариуцсан прокурор

2005-2010 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах хэлтэст Хяналтын прокурор

2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Мөрдөн шалгах ажилд хяналт тавих Хяналтын прокурор

2012-2014 онд "МИАТ" ТӨХК-ийн Хуулийн хэлтэст Хэлтсийн дарга

2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт Хяналтын прокурор

2015 онд Дүүргийн I прокурорын газарт Хяналтын прокурор

2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Туслах прокурор

2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих Ахлах прокурор

2018 оны аравдугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих Ахлах прокуророор ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 7 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 7 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 14 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 15 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 15 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25