Ё.БАТБАЯР: С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХОЁР ЭТГЭЭДИЙГ ХЭРГИЙН ГАЗРААС ГАРЧ ЯВАХАД НЬ МАШИНААРАА ХҮРГЭЖ ӨГСӨН


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан Ё.Батбаяр цахим хуудсаар дамжуулан С.Зориг агсаны хэрэгтэй холбоотой гэх мэдээллийг хийлээ. Тэрбээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хоёр этгээдийг хэргийн газраас гарч явахад нь машинаараа хүргэж өгсөн гэдгийг дээрх бичлэгтээ ярьсан байна. Өнөөдөр тэрээр АНУ-д ажиллаж амьдарч байгаа юм.

Ё.Батбаяр "Ерөнхий прокурорын орлогч асан Эрдэнэбатын оролцсон "Цензургүй яриа" нэвтрүүлгийг үзлээ. Маш их зүйл хүлээж байсан боловч ямар ч баримт нотолгоо гаргаж тавьсангүй. Яалт ч үгүй "энэ хоёр алуурчин мөн юм байна" гэсэн баримт гаргаж тавих байх гэсэн хүлээлттэй байлаа.

С.Зоригийн хэргийг илрүүлэхэд нэмэр болох болов уу гэсэн нэгэн мэдээллийг дэлгэхээр шийдлээ. Би маш олон хоног бодож байж энэ мэдэгдлийг хийж байна. Энэ мэдээллийг би өмнө нь олон удаа зохих байгууллагад өгөхөөр оролдож байсан боловч хэн ч тоож үзээгүй. Харин нэгэн цагдаагийн албан хаагч "Чиний амь насанд аюултай тул энэ хэргийг мартсан нь дээр шүү" гэж анд нөхрийн хувиар зөвлөж байсан.

Одоогоос 21 жилийн өмнө би өөрөө 24 настай. Гэр бүлтэй болчихсон. Манай том охин ой гарантай болчихсон байсан. 1996 онд их сургуулиа төгсөөд шууд гадаадын компанид ажилд орж, цалин мөнгө сайтай, хувийн машин тэрэгтэй ч байсан. Шведийн компани байсан бөгөөд ТЭЦ-3 турбины шинэчлэлийг хийх төсөл байсан юм. Төслийн удирдагч буюу захирал маань Монгол эхнэртэй байсан бөгөөд 1997 онд төслөө дуусгаад эхнэрээ аваад нутаг буцсан юм.

1998 оны аравдугаар сарын 2-ны орой төслийн удирдагчийн монгол эхнэр Шүрээ надтай холбогдож "Амралтаараа Монголд ирчихээд маргааш буцах гэж байна. Өнөөдөр орой уулзая" гэж ярьсан. Хамт ажиллаж байсан Ариунаатай холбогдож орой нь Улаанбаатар рестораны замын эсрэг талын хуучны хоёр давхар байшингийн нэг давхарт байрлах "Тубор" гэж бааранд уулзацгаасан. Би машинтай явсан тул огт уугаагүй. Ярьж хөөрч сууж байгаад 22:00 цагийн орчимд түрүүлж гарч гэрийн зүг явсан. Би машинаа УБ рестораны урд талын төв зам дагуу тавьсан байсан. Манай гэр төмөр замд байсан учраас төв шуудангаар зүүн эргэж, Маршал Чойбалсангийн өвлийн байрны урдуур гарч явтал хоёр иргэн гүйсээр гарч ирж, миний машины урдуур орж зогсоож, хүргэж өгөхийг гуйсан байдаг.

Харахад маш их сандарсан хүмүүс байсан. Би юм бодоогүй. Ойр дотны хүн хар нь өвдсөн юм болов уу гэж бодоод хүргэж өгөхийг зөвшөөрсөн. "Хорооллын эцэст очно" гэж надад хэлсэн. Хоорондоо маш их сандарсан байдалтайгаар "Одоо яанаа, одоо яах юм бэ" гэж дахин дахин хэлцгээж байсан.

Эмэгтэй нь эрэгтэйгээ тайвршуулсан байдалтай байсан.

Анх С.Зоригийн хэргийн дараа аман зургаар гарч байсан эрэгтэй эмэгтэй хоёр хүний дүр төрхтэй уг хоёр хүн тун адилхан байсан. Дүрсэлбэл эмэгтэй нь жаахан бадриун биетэй, урт хар савхин хүрэмтэй. Эрэгтэй нь дан хувцастай байсан санагдаж байна. 6-р бичил хорооллын тэнд бууна гэснээ болиод 3-р хорооллын эцсийн ногоон байрны өмнө буусан гэх зэрэг асуудлыг ярилаа. Бичлэг дээр тодорхой өгүүлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 7 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 7 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 15 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 15 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 15 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25