М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАР ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн зарлигаар Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдсон.

Шинээр томилогдсон Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн гишүүд болон нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, прокурор, ажилтнуудын төлөөлөл Улсын ерөнхий прокурорын газарт хүлээн авлаа. Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Оюундэлгэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан үүрэгт ажилдаа орж буй М.Чинбат, С.Алиманцэцэг нарт ажлын амжилт хүссэн юм.

Ийнхүү Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, С.Алиманцэцэг нар үүрэгт ажилдаа орлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 9 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 9 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 16 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 16 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 17 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25