Б.ЧОЙЖИЛСҮРЭН: БИ УЛС ТӨРД БАЙГАА УЧРААС НАМАЙГ ШАНТААЖИЛЖ БАЙНА


УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн "Сауд гоби коэл транс" гэх компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост уул, Тосонбумбын нуруунд уул уурхайн олборлолтын үйл аижллагаа явуулдаг билээ. Энэхүү уулыг 2017 онд тусгай хамгаалалтад авсан ч Б.Чойжилсүрэн гишүүний компанийн үйл ажиллагаа явуулдаг 150 га талбайг хамгаалалтын бүсийн гадна үлдээсэн байдаг. Тиймээс өнөөдөр тус компанийн дахин олборлолтоо явулж эхэлжээ. Гэвч Тост уул, Тосонбумын нуруу нь цоохор ирвэс, аргаль, янгирын өлгий нутаг юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс өөрөөс нь тодруулга авлаа.

Б.Чойжилсүрэн:

Би Тосонбумын нуруунд үйл ажиллагаа явуулж байсан Сауд гоби коэл транс компаний 50 хувийг эзэмшиж байсан нь үнэн. Тэр компани Тост, Тосонбумбын нуруу гэдгээс 50 гаруй км-т үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Ховор амьтадууд нь 50 км-ийн цаана байдаг юм гэсэн.

Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юм уу тэгээд?

-Явуулж байгаа шүү дээ. Хууль зөрчсөн ямар үйлдэл байна. Би 2015 онд буцаагаад өгчихсөн.

Сауд гоби коэл транс ХХК-ийн лицензтэй 150 га газрыг Тосонбумбын нурууны хамгаалалтын бүсийн гадна үлдээсэн. Ингэхэд таны нөлөө байгаа гэж хардаад байна?

-Намайг тэгж харддаг л юм. Очоод хамгаалалтын бүс нь хаана байна, уурхайн үйл ажиллагаа явуулж буй талбай хаана байгааг газар дээр нь очоод үзэхгүй юу. Сүүлийн хэдэн жил л надруу хавар болгон ийм асуудлаар дайрч, давшилж байна шүү дээ.

Та хууль санаачилдаг хүний хувьд нийгмийн хариуцлагатай байгаад тэнд үйл ажиллагаа явуулахгүй байж болдоггүй юм уу. Олон хүний эрх ашиг, байгаль орчны асуудал яригдаж байна шүү дээ?

- Тэнд чинь бас 1000 гаруй хүнтэй компани үйл ажиллагаа явуулж байна. 1000 гаруй хүний асуудал нийгмийн асуудал биш үү? Мөн татвар төлж байна. Дээрээс нь Тосонбумбын нуруунаас хол.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 8 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 9 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 16 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 16 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 16 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25