​БУРГАСНЫ ЭРЛЭГ, ТАНХАЙ, ХУДАЛЧ, АВИЛГАГЧ ДАРГА НАРЫГ ТУУШИНДААД ӨГӨӨЧ МАН-ЫН ДАРГА НАРАА

Өнөрцэцэг
2019/04/21


Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотыг ямар этгээдүүд удирдаад байна аа. 100 жилийн түүхтэй МАН яагаад ингэтлээ боловсон хүчний ядууралд туйлдав аа. Эдгээр асуултыг МАН-ын удирдлагуудаас асуумаар байна.

Хотын дарга нь нийслэлийн ундны ус, уул модны эрлэг.


Хотын орлогч нар нь нийслэлийн иргэн өмчөө алдаад шаналж байхад сэлфий хийж тохуурхана. Ингэсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйгаад суудлаасаа буухын оронд би сэлфийдээгүй, манай туслах зураг дарсан гэж муйхарлана.

Хотын өөр нэгэн орлогч нь архины шилээр бусдын толгойг цохиж танхайн хэргээр шүүхээс ял эдэлж байсан. Танхай этгээд ийнхүү хотын удирдах юм гэнэ.

Эдгээр орлогч нараасаа арай дөнгүүр, ажилласан жилийн туршлагатай залуу дарга байгууллагынхаа ариун цэврийн өрөөг өмчилж эзэн сууж тэнэглэнэ. Энэ нь тэр амьдралаас хэрхэн тасарч, амин хувиа хичээгч бэртэгчин зантан болохыг үйлдлээр нь харуулаад өгч байна.

Бас нэгэн орлогч нь маш олон тэрбум төгрөгийн авилгын хэргээр шалгагдаж байгаа юм.


Хотын дарга нарын томилгоог эргэн харахыг МАН-ын удирдлагууд, Монгол Улсын Ерөнхий сайд, Нийслэлийн намын хорооны даргаас хүсмээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 9 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 9 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 16 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 16 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 16 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25