ХОТЫН ДАРГА БУСАДТАЙ ҮЗЭЛЦЭХ ТУХАЙ БИЧСЭНЭЭС АЖИЛ ХИЙХ ТАЛААР ДУРДСАНГҮЙ


Хотын дарга С.Амарсайхантай холбоотой таагүй мэдээллүүд тасрахгүй байна. Төрсөн ахынх нь компани туулын бургасыг хайр найргүй хядсан, шөнийн гудамжийг хааж өөрийн эзэмшлийн "Зайсан хилл" цогцолбортоо 1000 хүний суудалтай задгай талбайг нээсэн гэгчлэн мэдээллүүд хөвөрсний дараагаар Тяньжинд 50 га газар өгөх гэж байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун мэдээлэв.

Энэ бүхэнд хотын дарга нэлээд ундууцаж байгаа бөгөөд мэдээлэл тараагчидтай "үзэлцэхээ" илэрхийлэв. Харин хотын дарга болсноор ямар ажлуудыг хийх гэж байгаа талаар ганц өгүүлбэр уг мэдэгдэлд нь багтсангүй. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

"Хѳх Монголын гал голомтыг хорт утааны голомт болгож, Ард түмний амьдралыг ангалд шидсэн Авлигачид болон тэдний гар хѳл бологсдод зориулж хэдэн үг хэлье!

Та бүхний Авлига, Ах дүү, Амраг садангийн ААА зэрэглэлийн архив чинь задарч, луйвар булхай нь илэрч, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэн сандарч байгааг ойлгож байна.

Харамсалтай нь С.Амарсайхан би та бүхний дохио зангаагаар хуйвалдан хѳдѳлж, хүслийг тань биелүүлдэг Утсан Хүүхэлдэй чинь биш.

Татвар тѳлѳгчдийн мѳнгѳ, хот хѳгжих боломж хоёроос 20 гаруй жил хумсалж, хулгайлж, хамж хурааснаа хаа сайгүй, хайр найргүй цацаж, гүтгэн доромжлох бүхий л ажлаас чинь эмээхгүй ээ.

Үтэр түргэн, ямар ч аргаар, ямар ч үнээр хамаагүй С.Амарсайханыг намнах нь та бүхний амин чухал зорилго.

Гэхдээ хэн юу гэх бол гэж айж, эмээж, амаа үдүүлж, амиа бодон дарга сэтэртэй байх гэж доншуур наймаачидтай дѳрѳѳ харшуулахгүй ээ!

ХОТЫГ САМУУРУУЛСАН БУСАРМАГ ҮЙЛДЭЛ, БУЛАЙ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЧИНЬ БИ ЗОГСОЛТГҮЙ ТЭМЦЭНЭ!

Эх орны эрх ашиг, их хотынхоо хѳгжлийн тѳлѳѳ ѳѳрѳѳс шалтгаалах бүхий л шийдвэрийг хуулийн хүрээнд гаргаж, хэрэгжүүлэх болно.

Хүндэтгэсэн,
Нийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч С. Амарсайхан" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 8 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 9 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 16 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 16 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 16 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25