ТАГНУУЛЫН АЖИЛТАН Ү.ОТГОНБАЯР С.ЗОРИГИЙН ХЭРГЭЭР ЦАГДАН ХОРИГДЖЭЭ

Өнөрцэцэг
2019/04/24

С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эмнэлэгт хэвтүүлжээ. Эдгээр хүмүүсийг хэлмэгдүүлж хорьсон гэж үзээд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэдний ар гэрийнхнээс уучлалт гуйв. С.Зориг агсны хэрэг задарсан, энэ хэрэг дээр ажиллаж байсан Ү.Отгонбаярыг цагдан хорьсон байна. Ү.Отгонбаяр нь Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байгаад гүйцэтгэх ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ

Тэгвэл тагнуулын хүн яагаад шийдвэр гүйцэтгэлд ажиллаж байсан бэ? Тэр хүн хэн байв?

Эх сурвалжийн мэдээллээр Тагнуулын ерөнхий газраас Шүүхийн шийдвэр ерөнхий газарт очсон хүн бол Ү. Отгонбаяр гэдэг хүн юм байна. Ү.Отгонбаяр нь ШШЕГ-т хурган даргын алба хашиж байжээ.

Энэ хүний талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Цензургүй ярилцлага" нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Үржнээгийн Отгонбаяр гэдэг хүн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан биш. Би өөрөө хатуу зарчимтай хүн. Шүүхийн шийдвэрийн удирдлагад шүүхийн шийдвэрт ажиллаж байсан хүн л ажиллах ёстой. Энд тэндээс авчирч тавих нь миний зарчим биш. Ү.Отгонбаяр гэдэг хүн бол ахлах дэслэгч цолтой, тагнуул байсан хүн шууд шүүхийн шийдвэрт ирээд дэд хурандаа болсон. Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажилд хяналт тавьдаг хэлтэс гэж бий. Шүүхийн шийдвэрт насаараа ажилласан өчнөөн хүн байна. Яагаад тэднээр ажлыг нь хийлгэж болдоггүй юм бэ? Систем шударга байх ёстой" хэмээжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 10 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 11 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 18 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 18 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 18 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25