С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГ ДЭЭР АЖИЛЛАХ ТҮР ХОРОО ЮУ ХИЙХ ВЭ

Өнөрцэцэг
2019/04/27

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүнээс өргөн мэдүүлсэн "Түр хороо байгуулах тухай " УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.Уг түр хороо нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаарх ОУПХ-ны дүгнэлтийг судалж, дүгнэлт гарган, танилцуулах юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж,байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе

Д.Эрдэнэбат: БИ ЭНЭ ХЭРГИЙГ "ЭРДЭНЭТ"-ТЭЙ ХОЛБООТОЙ ГЭЖ БОДДОГ

-Түр хороо байгуулагдсанаараа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг замхруулахгүй, будлиантуулахгүй ажиллаасай гэж хүсч байна. Надад нэг хардалт байдаг.Энэ хэрэг 1998 онд гарсан 20 жилийн дараа шийдэгдээгүй, эзэн нь тогтоогдоогүй байна.Байнга улстөржилттэй холбогдож явж ирсэн. Би энэ хэргийг "Эрдэнэт"-тэй холбоотой гэж боддог . Анх 1998 онд "Эрдэнэт" –ийн томилгооноос болсон гэж боддог.Ардчилсан холбоо эвсэл үүсч, Ерөнхий сайдын олон удаа буцааснаас үүссэн болов уу гэсэн хувийн хардлага байна.Үүнээс гадна хэргийг эцсийн хариуцагч нь УИХ болох вий.Эргэлзээ их байна. Мэдээж бүгд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг илрээсэй гэж бодож байгаа. Захиалагчийг нь мэдэж байгаа бол яагаад зарлахгүй байгаа юм бэ.Захиалагчийг нь зарлахгүй хэрнээ Түр хороо байгуулж, УИХ-ын гишүүдийг яагаад татан оролцуулж байна вэ гэдэг асуулт нээлттэй хэвээр үлдэж байна.Эрүүдэн шүүлтийн дуулианаар олон хэрэг замхарч байгаа." Жаст"-ын Ж.Батхүүг сулласан байна. Сайд Ц.Нямдорж захиалагчийн талаар үг хэл л дээ. Үүнийг замхруулж болохгүй.

Л.БОЛД: ХЭРГИЙГ 20 ЖИЛ СУДАЛСАН Ч ИЛРҮҮЛЭЭГҮЙ

-Түр хороог зориуд хардлагад оруулж, 2 жил болсон.Түр хороог байгуулна гэснээс болж ямар процесс үүссэнийг та бүгд харж байгаа.Үүнээс болж УИХ –ын чуулган 40 хоног гацсан байх магадлалтай.Түр хороог ярихаар О.Баасанхүү гишүүд хашхирч,захиалгат үйлдэл хийдэг.Олон улсын парламентын холбооноос 50 гаруй тогтоол гаргачихаад байгаа.Гэтэл Монгол Улсын парламент 20 жил таг дуугүй байсан.Үүнийг дэлхийн хамтын байгууллагад юу гэж хэлэх вэ.Бид НҮБ-ын гишүүн , олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдсэн. Гэтэл хэргийг 20 жил судалсан ч илрүүлээгүй. Шүүхийн шийдвэрээ ч өгөөгүй. Энэ бол хүний эрхийг уландаа гишгигч болсны илрэл.Тиймээс үүнийг зогсоох ёстой.

Н.НОМТОЙБАЯР: ТҮР ХОРОО БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

-Түр хороо байгуулахыг дэмжиж байгаа.Түр хороог байгуулаад хурдан ажилдаа ормоор байгаа юм.Энэ хэрэгтэй холбогдуулаад гишүүд хувийнхаа улс төрийг хийгээд байна.Тиймээс хурдан ажилдаа ормоор байна.ОУПХ-ноос бичиг ирүүлсэнтэй холбогдуулаад Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан.Ажлын хэсгийн санал дүгнэлтэд гурван асуудлыг тусгасан.Нэг дэх нь Тусгай хяналтын дэд хороо чиг үүргийнхээ хүрээнд захиалагчтай холбоотой асуудлаар ажлын хэсэг гаргая гэсэн.Энэ нь хэрэгжээд явж байна.Харамсалтай нь Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй байгаа юм.Энэ ажлын хэсэг үргэлжлүүлээд ажиллах уу.Чиг үүргийн хувьд өөр л дөө.

Ц.НЯМДОРЖ: ТҮР ХОРООНД ӨӨР ХЭРГИЙГ МАРТАГНУУЛАХ, БУДЛИАНТУУЛАХ ЯМАР Ч ЗОРИЛГО БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ХАРИУЦЛАГАТАЙГААР МЭДЭГДЬЕ

-Эрүүдэн шүүсэн асуудал болоод ОУПХ-ноос өгсөн дүгнэлтийг судлах үүрэгтэй Түр хороо юм.Энэ Түр хороонд өөр хэргийг мартагнуулах, будлиантуулах ямар ч зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.Энэ хэргийг эрүүдэн шүүх асуудал 2013 оноос эхэлсэн.Намайг буцаад сайд болоход хэрэг дууссан байсан. Би танай намын даргад та нар урд жагсаал хийж шаардлага тавихын өмнө дэлгэрэнгүй бичиг явуулсан.Энэ хэргийг шийдэхэд хэн сайд байсан, хэн хэн яаж холбогдсон талаар бичиг явуулсан.Энэ хэргээр улс төр хийлээ гэж ярьдаг.Гэтэл чимээгүй сууж байгаад эрүүдэн шүүлтийг дэмжиж үү. Энэ улс орныг чинь шорон гяндан болгох уу .Бодитой юм ярьсан. Үнэн л байсан шүү дээ.Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Түр хороо байгуулахыг дэмжсэн юм.Түр хороонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар , А.Сүхбат Я.Санжмятав нар ажиллах юм. Түүнчлэн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.Энэхүү хуулийг баталснаар улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс нэг тэрбум нөхөн төлбөрөөс 2,8 тэрбум, нийт 3,9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарчээ. Төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж ,орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл , засвар үйлчилгээнд зарцуулахаар хуулин төсөлд тусгасан байна. Мөн уг хуулийн төсөлд ус бохирдуулсны төлбөрийн хэмжээний дээд хязгаарыг 50 хувь бууруулахаар тусгаад байгаа юм.Улмаар хууолийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахад гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 6 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 8 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 9 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 10 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 10 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 11 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 11 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 13 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 15 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 15 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 15 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 16 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 17 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 18 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр