Н.АЛТАНХУЯГ НАМААСАА ХӨӨГДЖЭЭ

Өнөрцэцэг
23 цагийн өмнө

Ардчилсан намын удирдлагууд дотоод аудитын шалгалт оруулжээ. Энэхүү шалгалтаар 2008-2016 он хүртэлх намын санхүү, эд хөрөнгийн бүртгэлийг шалгасан бөгөөд эхний ээлжид найман тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн байж болзошгүй байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан асуудал болон "Шинэ байр барина" хэмээн гишүүдээсээ хандив цуглуулж, "Алт", "мөнгөн" тоосго зарсан мөнгө гээд нийтдээ найм орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа аж. Үүнээс тодорхой болсон нь Н.Алтанхуяг намын даргаар ажиллаж байхдаа тус мөнгөнөөс өөртөө шинэ Лексус 570 автомашин авахуулаад түүнийгээ хүлээлгэж өгөлгүй завшсан. Мөн тус намд бүртгэлтэй тоног төхөөрөмжүүдийг тонож, санхүүгийн тайлан бүртгэлгүй их хэмжээний мөнгө (найман тэрбум) бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж авсан асуудлууд багтаж байгаа гэнэ. АН-ын удирдлагууд уг асуудлаар удахгүй хууль хяналтын байгуулагад хандана гэсэн мэдээлэл байна. Дашрамд дурдахад, Н.Алтанхуяг нь АН-ын даргаар зургаан жил ажиллах хугацаандаа Шадар сайд, Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж, Цэвэр агаар сан, Эрдэнэс-Тавантолгой, Багануурын нүүрсний гэх нийтдээ 50 орчим тэрбум төгрөгийн авлигал, хээл хахууль, албан тушаалын хэрэгт нэр холбогдож байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 36 минутын өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 41 минутын өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 12 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 12 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 19 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 20 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 20 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25