ТАНИЛЦ: ТЭРБУМЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ БОАЖ-ЫН САЙД

Н.Мижидмаа
2019/04/30

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат эсрэгээрээ парламентад суугаад бараг л хоосорчхож. Тэрбээр 2015 оны ХОМ-тээ 2 тэрбум 502 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байсан бол 2016, 2017, 2018 онуудад жилийн 23 төгрөгийн орлого олж байгаагаа мэдүүлжээ.

Сайдын орлого ийнхүү шалдаа унатал буусан бол гэр бүлийн хүнийх нь орлого жилээс жилд нэмэгдэж байна. Тодруулбал, Н.Цэрэнбат сайд гэр бүл 2015 онд 18 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд 32 сая төгрөг, 2017 онд 86 сая төгрөг, 2018 онд 61 сая төгрөгийн орлого олж байгаагаа ХОМ-т мэдүүлжээ.

Н.Цэрэнбатын хувьд гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 934 сая төгрөгийн үнэлгээтэй. Мөн Lexus,RX 400 ,Toyota,Land Cruiser 200 гэх хоёр машинтай. Машинуудын үнэлгээ 286 сая төгрөг.

Эрхэм сайдын хөрөнгөлөг нэгэн болохыг илтгэх бас нэг зүйл бол түүнд 1 тэрбум 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй 100 сая төгрөгийн хадгаламжтай. Түүнчлэн 749 сая төгрөгийн авлагатай тухайгаа мэдүүлсэн байна. 20 сая төгрөгийн цалинтай хотойхгүй баян хүн гэмээр...Түүний эзэмшлийн байр сууц, машин унаа, үнэт эдлэл бүгд цээж баян гэдгийг илтгэж байгаа ч навс буусан жилийн орлого нь хардлага төрүүлж байгааг хэлэхэд илүүц биз. Нэг үгээр УИХ-ын гишүүн хийгээд сайдын суудал 2 тэрбумын орлогоос үнэ цэнэтэй байна гэсэн үг.

Дээр нь нэмэгдээд сайдын хувь эзэмшдэг, эзэмшилд байдаг компаниуд гэвэл уртаас урт жагсаалт гарч байна. Тодруулбал, Хан ИМПЕРИАЛ ХХК, ЖИ ЭС ПРОПЕРТИ ХХК, ГЕРМАН СТАНДАРТ КОНСТРАКШН ХХК, Герман Стандарт цонх хаалга ХХК, Тулгуур импекс ХХК, БМТБ ХХК, Жи Эс Катеринг ХХК, Эм Эйч Девелопмент ХХК, Голден бизнес девелопмент ХХК, Хеликс Монголиа ХХК, Юнайтед фүүдс корпораци ХХК, Трансинконсулт ХХК, Юу Эф Си Трейд ХХК, Хөх Тэнгэр Интернэшнл ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Газар Ундарга ХХК, Радуга фейшн ХХК, Азийн Дата Сентр ХХК, Мэйн структур ХХК, Бест структур ХХК, ВЖВМ ХХК, Хархираан хөгжил инвест ХХК, Уран оньс ХХК, Бик инк ХХК, Герман Стандарт ХХК-иудыг ХОМ-тээ мэдүүлсэн байна. Эдгээр компаниудаас хувь хүртэж, ашиг олдоггүй гэхээр бас л сонин дүр зураг гарна биз. Гэхдээ Н.Цэрэнбат зөвхөн сайдын цалингаараа амь зуудаг гэж байгаа. Өөр ямар ч орлогогүй.

Сонирхуулахад, энэ жил Н.Цэрэнбат сайд ХОМ-тээ шинээр нэг тусгай зөвшөөрлийн эрх эзэмшиж байгаагаа мэдүүлжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 1 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 2 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 13 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 13 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 21 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 21 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 21 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25