Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 24-25-нд БНХАУ-д Төрийн айлчлал хийсэн билээ. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар багтжээ. Бээжин хотод айлчлах үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат архи хэтрүүлэн хэрэглэж, Бээжингийн түргэний машинаар эмнэлэгт хүргэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна