УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын удирдлагуудын томилгоог хэлэлцлээ. Улмаар АТГ-ын даргад З.Дашдавааг 94.6 хувийн саналаар, дэд даргад Ж.Батсайхан 87.5 хувийн саналаар дэмжин томилов. З.Дашдаваа, Ж.Батсайхан нарыг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон байдаг. АТГ-ын удирдлагуудыг томилсоноор үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна