Б.ХУРЦ НУУЦАД ХАМААРАХГҮЙ МЭДЭЭЛЛЭЭР МЭДҮҮЛЭГ ӨГЧ ЭХЭЛЖЭЭ


Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүйгээр 14 хоног саатуулсан. Хойшлуулашгүй ажиллагааны цагдан хорих хугацаа дуусч улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих үндэслэлтэй хэмээн цагдан хорих хугацааг сунгасан.

Харин түүнийг саатуулах хугацааг сунгасны дараа ТЕГ-ын зөвшөөрөлтэйгөөр ШШГЕГ-ын харъяа 461-р ангид саатуулан шалгаж байх үеэр мэдүүлэг өгсөн тухай эх сурвалж мэдээлж байна.

Түүнийг ТЕГ-аас зөвшөөрөл иртэл ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Гэтэл түүнийг хоригдсоноос хойш 14 хоногийн дараа ТЕГ-аас зөвшөөрөл өгсөн байна. Зөвшөөрөл өгөхдөө төрийн нууцад хамаарагдах нууцыг задруулахгүйгээр мэдүүлэг өгч болно хэмээжээ. Учир нь төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, нууцын зэрэглэлтэй мэдээлэлийг мэдэж байгаа албан хаагчид төрийн албанаас гарсан ч хоёр жилийн дотор ямар ч шатанд нууц задруулахгүй гэсэн баталгаажих хуудсанд гарын үсэг зурсан байдаг аж.

Одоогийн байдлаар түүнийг албан тушаалаа ашиглан бусдыг дарамталсан, С.Зориг агсаны хэргийг шалгахдаа хууль буруу ашигласан, мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан, бусдад эрүүдэн шүүх аргаад ял хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан зэрэг олон хэрэгт холбогдуулан шалгаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 2 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 2 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 2 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 5 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 5 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 16 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 17 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25