З.ЭНХБОЛДЫН ХУРАЛД ОРОЛЦООД, С.ЭРДЭНИЙН ӨРӨӨГӨӨР ОРООД ГАРЧЭЭ


УИХ-ын дэд дарга асан Б энэ сарын 17-нд Төрийн ордонд ажлаар явж байхдаа нас нөгчсөн эмгэнэлтэй явдал болсон билээ. Талийгаачийн үхлийн талаар АН-аас “…Гаднын нөлөөтэй байж болзошгүй” гэсэн мэдэгдлийг хийгээд байна. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Баттай эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын дэд дарга агсан Б тэр өдрийн 15:00 цагийн үед Төрийн ордны гуравдугаар давхрын “Г” танхимд ЕТГ-ын дарга З.Энхболдын зохион байгуулсан “Торгоны зам” Олон улсын авто раллиг зохицуулах зөвлөлийн хуралд суужээ.

2009 оноос хойш болж байгаа энэхүү авто ралли энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй бөгөөд ОХУ- Монгол Улс-БНХАУ гэсэн маршрутаар уралдах юм. “Торгоны зам” авто раллигийн нээлт өнгөрсөн оны есдүгээр сард БНХАУ-д болсон. Нээлтэд нь ЕТГ-ын дарга З.Энхболд очиж оролцож байв. Ийм учиртай болж буй уралдааны талаар хоёр цаг гаруй хуралдаж дууссаны дараа ЕТГ-ын дарга З.Энхболд гарч явж, Б нь ОХУ-аас ирсэн төлөөлөгчидтэй  үлдсэн байна.

Тэд 40 орчим минут ярилцсаны дараа тарцгаажээ. УИХ-ын дэд дарга агсан Б гарах замдаа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн өрөөгөөр ороод гарсан байна.

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 3 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 4 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 4 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 6 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 7 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 18 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 18 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25