Прокурорын байгууллагаас ХХБ-ны удирдлагуудыг цагдан хорьж шалгах хүсэлтийг шүүхэд гаргасан. Энэ дагуу өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 17 цагийн үед хэлэлцсэн. Шүүх хурлыг даргалагч Х.Идэрээс ХХБ-ны удирдлагууд татгалзснаар хурал хойшлов.
Хуулийн дагуу тус шатны ерөнхий шүүгч энэ асуудлыг хэлэлцэхээр болж байгаа юм.
Дашрамд дуулгахад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шүүгч Х.Идэр нь ХХБ-ныханд илтээр үйлчилдэг, тиймээс эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой маргааныг түүнээр таслуулахгүй гэж Ерөнхийлөгчид хандаж байв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна