Д.ЦОГТБААТАР: ХИЛ ДАМНАСАН ХАР ТАМХИНЫ ТОМ СҮЛЖЭЭ МОНГОЛ ИРГЭДИЙГ ОНИЛДОГ


Тангараг өргөсөн дипломат ажилчид хар тамхи зөөвөрлөж, автомашиныг хууль бусаар худалдаж улсынхаа нэрийг “шороотой хутгаж” байна. Дипломат ажилчдыг сонгон шалгаруулдаг Гадаад харилцааны яам үүнд тодорхой байр сууриа илэрхийлээгүй байсан энэ үед бид Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.

  • Дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг хар тамхи зөөвөрлөж яваад 5-р сарын 3-нд  Германд саатуулагдсан. Энэ жигшүүрт хэрэг гарснаас хойш сарын дараа гадны хэвлэлээс  мэдлээ. Та бүхэн амжилттай сайн нуужээ?
  • Юу гэж нуух вэ дээ. Монгол улсын олон иргэн гадаадад хэрэгт холбогддог, бид иргэдтэй холбоотой  бүх мэдээллийг хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд хүргэдэггүй юм. Бид хэрэг гарсан даруйд ҮАБЗ-ийн гурван гишүүн, холбогдох  бүх шатны  байгууллагад  цаг алдалгүй мэдээлсэн. Ноцтой, жигшүүртэй энэ асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж байгаа учир бид хөндлөнгөөс ярих боломжгүй.
  • Хар тамхины хэргээр Германы шоронд хоригдож буй Б.Баттүшиг нь өмнө нь Тайваньд ажиллаж байхдаа сахилгын шийтгэлээр  хөөгдөж байсан тухай мэдээлэл байна. Үнэн үү?
  • Энэ хүн Бангкок дахь элчин сайдын яаманд ажиллаж байсан. Тайваньд байсан эсэхийг мэдэхгүй.
  • Турк хэлгүй, ажлын туршлага тааруу хүнийг яагаад дэд Консулаар томилов?
  • Ажлын туршлагатай. Дорно дахины хэлийг эзэмшсэн хүн олоход амар биш. Ихэнхидээ англи хэлтэй дипломатчидыг томилдог.
  • Б.Баттүшиг Улсын дээд шүүхийн шүүгчийн хүүхэд. Магадгүй, түүний аав томилгоонд нөлөөлсөн үү?
  • Өмнө нь Бангкок дахь элчин сайдын яаманд ажиллаж байгаад, Турк руу томилогдсон. Би зөвхөн элчин зөвлөхүүдийг томилдог.
  • Хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан тухайн машины эзэн жолооч С.Эрдэнэбаяр таны жолоочоор ажиллаж байсан юм билээ.  Та гадагшаа явуулахад нь дэмжсэн үү?
  • Миний жолооч  байсан нь үнэн. 20 гаруй жил энэ яамны гражид 2-3 сайдын цаашлаад олон элчингийн жолоочоор ажиллаж явсан туршлагатай нэгэн.
  • Стамбулын дипломат ажилчид хар тамхины хэрэгт орчихоод байхад та тэндэхийн Ерөнхий консул Э.Мөнх-Очирыг  дэвшүүлж БНТУ-ын Элчин Сайд болгох гээд ЗГ-т санал оруулсан байх юм. Харин ч эсрэгээрээ түүнд хариуцлага тооцдоггүй юм уу?
  • 2019 оны гуравдугаар сард БНТУ-ын Стамбул дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очир нь ажлаа өгөөд Анкара хотод суух Элчин сайд болох хүсэлт гаргасан.  Энэ дагуу Засгийн газрын хуралдаанд түүний нэрийг оруулсан боловч дэмжлэг авч чадаагүй “унасан” юм.
  • 70 кг хар тамхи гэдэг бол 10 орчим тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Энэ их мөнгө зүгээр нэг жолооч, дэд консулд байна гэдэг нь эргэлзээтэй. “Энэ бол маш том сүлжээ байна” гэж харагдаж байна. Үүнд та арай оролцоотой юм биш биз дээ?
  • Нэгдүгээрт, энэ хэрэг дээр бүгд шалгуулах ёстой, шалгах ч байх. Хоёрдугаарт энэ их хэмжээний хар тамхины хууль бус худалдаа  ардаа системгүйгээр явна гэж хэзээ ч байхгүй. Олон улсыг хамарсан маш том сүлжээ гэж харагдаж байна. Манай консулын ажилчид зөвхөн тээвэрлэлтийг нь гүйцэтгэсэн байж болзошгүй. Түүнээс бус тэд өөрсдөө мөнгийг нь гаргаад хар тамхи авах эсэх нь эргэлзээтэй шүү дээ.
  • Дипломатууд янжуур тамхи хууль бусаар зөөдөг байсан. Сүүлдээ хар тамхи зөөдөг боллоо. Энэ хүмүүс яагаад ингэтлээ “даврах” болов оо?
  • Өнгөрсөн 12-р сард би зүүн европын орнуудаар ажиллахаар бүх хугацааг товлосон ч дотоодын улс төрийн шалгаанаар айлчлал маань хойшилсон. Тэр айлчлалын үеэр өнөөдөр гарсан үүнтэй ижил түвшиний асуудыг хөндөх  ёстой байв. Гэхдээ саяхан явсан айлчлалынхаа үеэр энэ асуудлыг ярилцсан.  Өөрөөр хэлбэл бусад улс орнуудын хувьд Монгол жижиг орон, хил дамнасан гэмт бүлэглэлүүд манай улсын иргэдийн онилчихоод байна гэдгийг онцолсон. Миний тавьж байгаа зорилго бол хууль бус үйлдэл хийгээд байгаа дипломатуудыг гишгэх газаргүй болгох.
  • Таны удирдаж байгаа салбарт маш хариуцлагагүй, ичмээр үйл явдал боллоо. Та хариуцлага хүлээхэд бэлэн үү?
  • Би хариуцлага хүлээхэд бэлэн. Гэхдээ би хийх ёстой ажлаа хийгээд явж байгаа гэж ойлгодог. 2008 онд би Гадаад харилцааны яаманд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож ирсэн. Намайг тухайн үед ирэхэд тамхины наймаа  түгээмэл  байв.
  • 2008 онд хичнээн дипломат ажилтан тамхи зөөвөрлөж хууль зөрчиж байв. Та тоо хэлээч?
  • Маш олон. Энэхүү хууль бус үйлдэлтэй тэмцэхээр би ажилласан. Тодорхой ахиц ч гаргасан.   2009 оны наймдугаар сараас эхлээд дипломат ажилчидтай яамны зүгээс шинэ гэрээ байгуулж эхэлсэн. Урьд өмнө дипломат албанд байгаагүй шинэ журам, гэрээг би эхлүүлсэн.  Томилогдоод явж байгаа хүн болгонтой  хариуцлага сануулсан нарийн заалттай, тодруулбал  хар тамхи, тамхи зөөвөрлөсөн тохиолдолд ийм хариуцлага ногдуулна гээд нарийн тусгаж өгсөн. Энэ гэрээг хийгээд үр дүн гарч, асуудал цэгцэрсэн. Тухайн үед элчингүүдэд шинэ гэрээг танилцуулахад зарим нь улаан цайм татгалздаг байв. Тамхи зөөдөг хүний эрх гэж байдаггүйг сануулж тэднийг шахаж, бүгдтэй нь  гэрээ хийдэг байсан.
  • 2008 онд дипломат ажилтан хар тамхи зөөж байсан юм уу?
  • Болгарт ажиллаж байсан нэгэн дипломат ажилтан зөөж байгаад хуулийн хариуцлагаа хүлээсэн байдаг.
  • 11 жилийн өмнө монголын дипломат ажилтан гадаадад хар тамхи зөөж байсан байна. 11 жилийн дараа ахиад л зөөлөө. Энэ магадгүй боловсон хүчний томилгоотой холбоотой юу?
  • Хамгийн эмгэнэлтэй нь 11 жилийн өмнө хар тамхи зөөж байгаад баригдсан албан тушаалтан нь манай яаманд насаараа ажилласан дипломатч байсан.
  • БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ дипломат дугаар ашиглаад тансаг зэрэглэлийн зургаан автомашиныг хятадын иргэдэд арилжсан байна. “Машины ченж” консулаа буцаан татаж,  хуулийн байгууллагаар шалгуулахгүй юм уу?
  • Бид энэ асуудлыг анхааралдаа аваад арга хэмжээ авчихсан. Түүнийг буцаан татна гэдгээ аль хэдийн хэлсэн. Яагаад одоо татаагүй байна гэхээр түүнийг Хятад улсын хуулийн байгууллага шалгаж байгаа. Д.Мөнх-Эрдэнэ нь дипломат эрх ямбатай учир бид түүнийг яг одоогийн байдлаар татаж болохгүй байгаа. Хэрвээ бид түүнийг татчихвал хятадын талд буруу  ойлголт өгч,  автомашины наймаанд нь монголын төр оролцоотой мэт нөхцөл байдал үүснэ. Тиймээс  шалгалт нь дууссаны дараа бид буцаан татаж орнынх нь хүнийг томилно.

Ярилцсан: Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 9 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо 10 цагийн өмнө
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 12 цагийн өмнө
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 12 цагийн өмнө
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү 13 цагийн өмнө
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно 14 цагийн өмнө
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ 14 цагийн өмнө
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа 15 цагийн өмнө
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ 17 цагийн өмнө
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно 17 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр
5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр Өчигдөр
Сэлэнгэ аймагт гарсан 6 ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
II улирлын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж, НӨАТ-ын буцаан олголт авна Өчигдөр
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 2025/07/05
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 2025/07/05
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 2025/07/05
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 2025/07/05