Т.МЭНДСАЙХАН, А.НАСАНДЭЛГЭР НАР ШЕЗ-ИЙН ГИШҮҮНД ӨРСӨЛДӨНӨ


Анхан шатны шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгуулийн санал хураалт  хоёр удаа болсон ч олонхи буюу 50+1 хувийн санал авсан нэр дэвшигч тодроогүй тул гурав дахиа товлогдоод байна.

Эхний санал хураалт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болж 354 шүүгч  арван нэр дэвшигчийн төлөө санал өгснөөс хамгийн олон саналыг МУИС-ийн багш Т.Мэндсайхан (95), шүүгч А.Насандэлгэр (53), шүүгч А.Сарангэрэл (53) нар авчээ.

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дээрх гурван нэр дэвшигчдээс дахин санал хурааж, 339 шүүгч оролцсоноос 145 буюу 42.77 хувь нь Т.Мэндсайханд, 100 буюу 29.50 хувь нь А.Насандэлгэрт, 88 буюу 25.96 хувь нь А.Сарангэрэлд санал өгсөн тухай тооллогын комиссын тогтоол гарчээ. Энэ удаа мөн олонхийн санал авсан нэр дэвшигч байгаагүй учраас хамгийн олон санал авсан Т.Мэндсайхан, А.Насандэлгэр нарын дунд 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дахин санал хураалт явуулах товыг Тооллогын төв комисс гаргаад байна. Гурав дахь удаагийн санал хураалтад олонхийн санал авсан нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгох юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнтэйгээс одоогоор анхан болон давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээс сонгогддог гурван гишүүний суудал эзгүй байгаа. Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонхийн саналаар шүүгч Д.Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгосон. Анхан шатны шүүхийн шүүгчид энэ сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчид санал болгох нэр дэвшигчийг сонгоно. Харин Улсын Дээд шүүх Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр санал болгох ажиллагааг хараахан хийгээгүй байгаа билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 1 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 10 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 11 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 11 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 14 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 14 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25