167-Р АНГИД ЦЭРЭГ БУУДУУЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Н.Мижидмаа
2019/06/18

10-аад хоногийн өмнө Өмнөговь аймгийн 167-р цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч Б буудуулсан хэрэг гарчээ. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан байна. Байлдагч Б нь өнгөрсөн оны 10-р сард цэргийн албанд татагдсан нэгэн байжээ. Хэрэг гарсан даруйд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Харин байлдагчийг хэн буудсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр байлдагч харуулд гарч байх үедээ өөрийгөө буудсан гэх тайлбарыг цэргийн ангиас нь өгч байгаа гэх мэдээлэл байна. Гэвч харуулын цэргийн буу сумгүй байдгийг эх сурвалж нотолж байгаа юм. Ямартай ч, цэргийн эрдэмд суралцахаар явсан хүү бууны шархтай, азаар амьд үлдээд байна. Батлан хамгаалах салбарт цэргийн эрдэмд суралцахаар мордсон олон хүү эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Гэвч хариуцлага дээшилж, цэргийн аюулгүй байдал хангагдаагүй нь нэгэн жишээ энэ болж байна. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад, "хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Бид энэ хэргийн мөрөөр үргэлжлүүлэн сурвалжлах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 17 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 18 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 19 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 19 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 20 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 20 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 20 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 20 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 22 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр