ИНФИНИТИ ЭМНЭЛЭГТ ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ УТАС СУУЛГУУЛСАН НЬ АРЬСЫГ НЬ ЦООЛОН ГАРЧ ИРЖЭЭ


Инфинити гоо сайхны эмнэлэгт хөгшрөлтийн эсрэг, нүүрний арьс өргөх утас суулгуулсан эмэгтэй манай редакцид хандсан юм. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард энэ үйлчилгээг авсан бөгөөд нүүрэнд нь өргөстэй 20 утас суулгасан хэмээн хоёр сая төгрөгийн төлбөр авсан байна. Гэвч хэдхэн хоногийн дараа нэг үзүүр нь нүүрний арьсыг цоолон гадагш гарч ирсэн бол, бас нэг утасны үзүүр завж хэсгийн дотор тал руу товойжээ.

Тухайн үед нь Инфинити эмнэлэгт эргэн хандахад “Маш хүчтэй юм хазсан, нүүрээ хамаагүй хөдөлгөснөөс болж ийм зүйл болсон байна” хэмээн үйлчлүүлэгч эмэгтэйг буруутгажээ. Гэвч тухайн эмэгтэй АШУҮИС-ийн Шүд, эрүү нүүрний мэс заслын багш нар болон өөр гоо сайхны эмнэлгийн эмчид үзүүлэн зөвлөгөө авахад, “утсыг суулгахдаа техникийн алдаа гаргасан” гэдгийг хэлсэн байна.

Инфинити эмнэлгийн нүүрний арьс өргөх утас суулгах үйлчилгээний хөлс 1,5-2,5 сая төгрөгийн үнэтэй байдаг аж.

Үйлчлүүлэгч эмэгтэй 45 настай бөгөөд өсвөр насандаа дөрвөн араагаа авахуулж байжээ. Үүнээс үүдэн завж орчимд хонхойн, үрчлээ үүссэнээ эмчлүүлэх зорилгоор Инфинити эмнэлэгт очсон байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 17 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 18 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 18 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 19 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 19 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 20 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 20 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 20 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 20 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 22 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 22 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй Өчигдөр