АНГЛИЙН ШҮҮХ ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОНД ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/06/21

Английн шүүх нь Засгийн газрааЙемений босогчдын эсрэг байлдааны ажиллагаа явуулж байгаа цэргийн эвслийн орнуудад зэвсэглэл худалдахыг хориглосон шийдвэр гаргасанд Саудын Аравийн Гадаад харилцааны яам эсэргүүцэл илэрхийлжээ.

Саудын Аравийн Гадаад харилцааны сайд Адель аль-Жубейр нь "Эвслийн хүчинд зэвсэг нийлүүлэхээ зогсоосноос хожих цорын ганц тал нь Иран байх болно. Эвслийн хүчин нь Иран ба түүний хамсаатнуудыг стратегийн чухал улс орныг булаан эзлэхэд нь саад хийхийн тулд хууль ёсны Засгиийн газрын заавраар хууль ёсны дайн явуулж байгаа" гэжээ.

Гэхдээ Английн шүүхийн энэ шийдвэр нь эцсийнх биш, Засгийн газар нь зэвсэг экспортлохоо шууд зогсоохгүй, шинэ зөвшөөрөл өгч чадахгүй болох юм. Мөн энэ шийдвэрийг давж заалдах боломжтой, Засгийн газар нь ч тэгэх болно гэдгээ мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрийн улмаас 48 ширхэг "Тайфун" байлдааны онгоц нийлүүлэх гэх мэт олон тэрбум еврогийн үнэтэй гэрээг хэрэгжүүлж чадахгүй болох нь Английн хувьд ихээхэн алдагдалтай тусах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 18 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 19 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 19 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 20 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 21 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 21 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 21 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 21 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 23 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 2026/07/07