АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ РАШААНТ ТОСГОНД АЖИЛЛАЛАА

Н.Мижидмаа
2019/06/21

Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан ажлын хэсэг 3 дахь өдрөө Орхонтуул сумын Рашаант тосгонд ажиллалаа. Ажлын хэсгээс тосгоны захирагчийн ажлын алба, сургууль, эмнэлэг зэрэг төрийн байгууллагын ажил байдал, орчин нөхцөлтэй танилцаж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ ажил сайжруулах үүрэг чиглэлийг ч давхар өглөө. Рашаант тосгон 1800 гаруй хүн ам, 400 гарсан өрхтэй, үндсэн үйлдвэрлэл нь мал аж ахуй газар тариалан ажээ.


Мөн төмөр замын өртөөтэй, түүнийг дагасан ажлын байр, ахуй амьдралын онцлогтой тосгон юм. Тосгонд хүн эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, банк, үсчин гээд үйлчилгээг ард иргэдэд хүргэдэг байгууллагууд бүгд бий. Шинээр 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдаж байлаа. Тосгоны ард иргэдээс ирсэн саналын дийлэнхийг хоёр төвийг холбосон замын асуудлыг шийдвэрлэх хүсэлт эзэлж байв. Мөн шинэ цэцэрлэгийг түргэн хугацаанд ашиглалтад оруулах, дотуур байртай болох, 91-р км-т гүүртэй болох, гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, банкны АТМ-тэй болох, бэлчээрийн худгийг нэмэгдүүлэх, тосгоныг сумын төв болгох, хөдөөгийн малчдад хүрч үйлчилж хэвших зэрэг олон саналыг гаргасан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 18 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 19 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 19 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 20 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 20 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 21 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 21 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 21 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 21 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? 23 цагийн өмнө
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ Өчигдөр
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ Өчигдөр
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 2026/07/07