ТАЛИЙГААЧИЙН ААВ Б: БУРХАН БҮТЭЭЛГЭЖ, ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАРТ ЗАЛНА


Өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр Өргөө амаржих газарт долоон сартай жирэмсэн, 22 настай, анхлан төрөгч эх Б амь насаа алджээ. Тэрбээр жирэмсний хордлоготой 14-ний өдөр тус эмнэлэгт хандсан бөгөөд Өргөө төрөх эмнэлгийн эмч ЭХЭМҮТ рүү эхийг явуулж, тус эмнэлэг нь хүлээн аваагүй тул дахин Өргөө амаржих газарт ирсэн зэрэг ар гэрийнхэнд нь явдал суудал их учруулсан, эм тариа гаднаас авахуулсан ч эцэстээ хүний амь аварч чадаагүйд ар гэрийнхэн нь гомдолтой байна. Энэ талаар бид талийгаачийн аав Б-ээс цөөн зүйлсийг тодруулсан юм.

-Танай гэр бүлд тохиолдсон зүйлд эмгэнэл илэрхийлье. Эмнэлэгт хандах үед охины тань биеийн байдал ямархуу байсан бэ?

-Манайх хүү, охин хоёртой айл. Талийгч маань бидний ганц охин байсан. Охин маань МУБИС-ийг төгсөөд ... их сургуульд англи хэлний багшаар ажилладаг байсан. Ажлынхаа хажуугаар гадаад хэлний сургалтын төвд цагаар багшилдаг байсан. Охин маань найз залуутай болж, хэвлийдээ үрээ тээсэн үеэс илүү цагаар ажиллахаа больсон. Хэвлий дэх үр нь долоон сартай болсон. Найз залуутайгаа хамт эмнэлгээр явж, эрүүл саруул байх, аюулгүй төрөхөд маш их анхаардаг байсан. Даанч ийм харамсалтай зүйл болчихлоо. Хоёр хөл дээрээ, эмнэлгийн картаа бариад Өргөө төрөх эмнэлэг рүү орсон охин маань эргэж ирсэнгүй.

Хордлоготой учир хааяа дотор нь муухайрч байна гэдэг байсан. Өөрөөр ямар нэг зовиур байгаагүй. Хүүхэд байхаасаа хоолой нь хааяа өвдөхөөс өөрөөр өвдөж, зовоож байсангүй өдий хүрсэн. Тавдугаар сарын 14-ны өдөр Өргөө төрөх эмнэлэгт би хүргэж өгсөн юм. Хүлээн авах тасгийн эмчид нь үзүүлэхэд "Жирэмсний хордлоготой байна. ЭХЭМҮТ энэ тал дээр илүү сайн" гээд гаргасан байсан. Ингээд тэр шөнөө 00 цагийн орчимд ЭХЭМҮТ-д очсон. Мөн л жижүүр эмч нь үзээд "Ганц жижүүр эмчийн шийдвэрээр манай эмнэлэгт хэвтэх боломжгүй. Эмч нарын зөвлөлийн хурлаар ордог" гээд буцаасан байсан. Ингээд тэр шөнийхөө 01 цагийн үед эргээд Өргөө амаржих газраа ирсэн. Ингээд эмнэлэгт хэвтсэн. Өглөө нь 05 цагийн үед эмч "ээж нь ороод ир" гэж дуудуулсны дагуу ороход "Охины маань тэргэнцэр дээр суусан. Хамраас нь цус гарсан байдалтай байсан" гэсэн. Ээж нь гарч ирээд цай хоол авчрахаар гэртээ харьсан.

-Охинд тань тухайн үед ямар эмчилгээ хийсэн бэ?

-Эргээд ирэхэд охинд маань хордлого тайлах магнизм гэх дусал залгасан байсан. Ингээд 15-ны өдөр болчихож байгаа юм. Энэ өдөр охин маань ухаан алдаж, эмч нар бидэнд гадагшаа олон эм тариа захисан. Эмнэлэгт нь байдаггүй, төсөв мөнгө хүрэлцлэггүй гэсэн зүйл ярьж байсан. Бид шаардлагатай бүхий л эм, тариаг авчирсан. Эмч нар нь "Жирэмсний сүүлийн үеийн хордлого болсон байна. Элэг уургаа алдаж эхэлсэн. Эх ургийг салгах шаардлагатай тул кесаров хагалгаа хийнэ" гээд гарын үсэг зуруулж, хагалгаа хийсэн. Энэ үед охин маань ухаангүй шахуу байсан. Хагалгааны дараа "Эх ургийг салгасан. Хэн хэнийх нь амьнаас холуур өнгөрлөө" гэсэн. Хагалгаанаас хойш охин маань нэг ухаан орж, цай ууж, ээжтэйгээ уулзаад, эргэж ухаангүй байсаар 17-ны орой бурхан болсон. 15-17-ны хооронд энэ өдрүүдэд охинд маань шаардлагатай эм, тариа, шинжилгээг дийлэнх нь Өргөө амаржихгазрын хажуугийн хувийн лабораториудад хийгдсэн. Улсын төв эмнэлэг яагаад ийм хүчин чадалгүй байдгийг гайхаж харамссан.

-Хүүхэд нь ямар жинтэй төрсөн бэ?

-Долоон сартай хүүхэд нь 1.2 килограмм жинтэй төрсөн. Хүүхдийнх нь элэг, зүрх гэгчлэн эрхтэнүүд сайн байна гэж байсан. Өргөө амаржих газрын инкубаторт 7 хоносон. Тэндээсээ ЭХЭМҮТ-ийн 4-5 хоносон. Ингээд бас л хүн болоогүй, 12 хоногтой нярай мөн л бурхан болсон.

-Сар гаруй хугацаа өнгөрчээ. Шинжилгээний дүн яаж гарсан бэ?

-Үнэхээр харамсалтай, гомдолтой байна. Охинд маань эрүүл эд эрхтэн байгаагүй юм шиг л дүн гарсан. Миний охин хүүхэд байхдаа хааяа хоолой нь өвдөхөөс өөр өвчин тусч байгаагүй хүүхэд. 49 хоногийг нь өнгөрөөгөөд Эрүүл мэндийн яам, хэвлэл мэдээлэлд хандана даагээд хүлээж байна даа. Ингэлээ гээд охин маань босоод ирэхгүй болохоор яалтай ч билээ. Хүү, охин хоёр хүүхэдтэй эхийн баримал хийлгэж, бурхан бүтээлгэж байна. Ирэх долоо хоногт Өргөө амаржих газарт байрлуулна гэж бодож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 54 минутын өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 19 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 20 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 20 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 21 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 21 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 22 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 22 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 22 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна 22 цагийн өмнө
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2026/07/07