G20-ЫН УУЛЗАЛТЫН ӨМНӨ ЯПОН БА ӨМНӨД СОЛОНГОСЫН ХАРИЛЦАА САЙЖИРСАНГҮЙ

Н.Мижидмаа
2019/06/26

Их хорь"-ийн чуулга уулзалт хэзээ мөдгүй эхлэх гэж байхад тус арга хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг Япон ба Өмнөд Солонгос хоорондын харилцаа таагүй хэвээр байгаа тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ.

Өмнөд Солонгосын зүгээс "Их хорь"-ийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Мун Жэ Ин ба Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хооронд уулзалт зохион байгуулах тухай санал гаргасан ч Японы тал хариу өгөөгүй байна. Ингэснээр хоёр улсын тэргүүн чухал арга хэмжээний үеэр уулзалдах болвол зөвхөн Японы талаас хүссэн цагт уулзах боломжтой болсон байна.

2018 онд Өмнөд Солонгосын Дээд шүүх нь Японы "Nippon Steel & Sumimoto Metal" компанийг дэлхийн хоёрдугаар дайны үеэр үйлдвэрт нь албадлагаар ажиллаж байсан дөрвөн солонгос хүнд тус бүр 87 мянган долларын нөхөн төлбөр өгөх шийдвэр гаргасан юм. Үүний хариуд Токоио нь албан ёсны эсэргүүцэл илэрхийлснээр хоёр улсын харилцаа таагүйтсэн.

Мөн 2018 онд Өмнөд Солонгосын Дээд шүүх нь Японы Нагоя хот дахь "Mitsubishi" компанийн үйлдвэрт албадлагаар ажиллаж байсан гэх олон арван солонгосчуудад нөхөн төлбөр өгөх шийдвэр гаргахад Японы компани арга буюу тус бүрт нь 130 мянган доллар төлж байсан билээ.

Япон улс нь 1965 онд Солонгосын хойгийг колончилж байсны нөхөн төлбөр гэж 500 сая долларыг төлснөөр дайны үеийн албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдсэн гэж үздэг ч солонгосчууд нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэл гаргасан хэвээр байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 4 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 20 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 21 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 21 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 22 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна 23 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина 23 цагийн өмнө
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ 23 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2026/07/07