СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Б.АМИНГЭРЭЛ ОХИНЫ НЭРЭЭР ХУУРАМЧ ХАНДИВЫН ХАЙРЦАГ АЯЛУУЛЖ БАЙНА


Энэ сарын 11-ний өдөр элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор тов нь гарсан долоон сартай Б.Амингэрэл охины хандивын дансанд 162 сая төгрөг цуглараад байна. Охины элэгний донороор аав нь орох боломжтой шинжилгээний хариу гарсан. Тиймээс охины аав энэ сарын 6-ны өдөр эмнэлэгт хэвтэж, эмчилгээнд орох юм байна. Уг хагалгаанд 440 сая төгрөг шаардлагатай байгаа юм.

Охины хамаатнууд болон сайхан сэтгэлт олон түмэн хандив цуглуулж байгаагийн зэрэгцээ "Амингэрэлд туслах" хандивын хайрцгийг хуурамчаар нээж, хандив цуглуулсан хэд хэдэн тохиолдол гарчээ. Энэ талаар охины эмээ хэлэхдээ "Манай гэр бүлээс ганц ч удаа хандивын хайрцаг аялуулаагүй. Өчигдөр анх удаа хайрцаг аваад зах дээр гартал аль хэдийн хайрцгаар аян цуглуулсныг мэдлээ. Маш их харамсаж байна. Сайны хажуугаар саар ч их байна. Тиймээс бид хандивын хайрцаг цаашид явуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

Хандивын данс: 5447 40 9951 Номингэрэл




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 21 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 22 цагийн өмнө
Говь цөлийн найдвар 22 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 23 цагийн өмнө
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна 23 цагийн өмнө
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2026/07/07