Н.ЖАНЦАННОРОВ: БИД ЭХ ОРОНДОО ӨРТЭЙ. ӨРӨӨ ДАРАХЫН ТУЛД ЗҮТГЭХ ЁСТОЙ


Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров өнөөдөр "хөдөлмөрийн баатар" цолоор шагнагдлаа. Тэрбээр цолоо хүртсэний дараа сэтгэгэдлээ хуваалцсан юм.

- Танд баяр хүргэе.

- Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад тун чухал үүрэгтэй, Монголчуудын баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн "1" тоот зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав бид хоёрт Төрийн дээд цол "Хөдөлмөрийн баатар" гардууллаа.

Бид төрийнхөө энэ хишгийг гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг монголын төр "үнэ цэнэтэй юм байна" гэдгийг баталгаажуулж байгаа юм. Аливаа төрийн дээд шагнал бол тодорхой хувь хүний овог, нэр гэхээсээ илүүтэй түүний бүтээсэн бүтээлийг үнэлж, цэгнэж дахин баталгаажуулж байгаагийн гэрч юм. Бас түмэн олноо ийм бүтээл хийж, өөрийнхөө мэргэжил, авъяас чадвараа сорьж, ажиллаж байхыг уриалан дууддаг нэг ёсны их чухал зүйл гэж ойлгодог.

Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орноороо, нутаг усаараа, авъяас чадвараараа бахархан өнгөрөх цаг ирлээ. Ийм цаг үед монгодлчууд бид нар бие биенээс маш сайхан ухаарч, ойлгож, сайхан орноо тусгаар байлгаж, үр ачдаа үлдээхийн төлөө зүтгэх ёстой. Миний хувьд монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно.

Өчигдөр миний хүү шагнал авахыг сонсоод уулзах үед би хүүдээ алиалж хэлж байлаа. "Татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй суралцсан. Энэ төрд төлөх өр дуусаагүй л байгаа юм байна даа" гэж хэлж байлаа. Бид нар зөвхөн төрд биш, энэ орондоо, өөртөө маш их өртэй шүү. Энэ өрөө дарахын тулд хүн бүхэн зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай.

- Та аль бүтээлдээ илүү хайртай вэ?

- Хэдэн хүүхэд төрүүлээд, хэнд нь илүү хайртай вэ гэж асууж байгаатай яг ижил байна. Хийсэн бүтээлийг дуучин, хөгжимчин хайрлаж л байгаа бол тэр миний хайртай бүтээл.

- Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

- Би хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Батхүү асанд зориулж, "Ах минь та" гэж дууг хийж дуусаад өчигдөрхөн цахим орчинд орууллаа.

- Эх орны үнэ цэнэ гэж юу вэ?

- Хаана хүн унаж, ургаж төлжсөн байна, тэр нь амийг нь холбодог. Тэр холбосон амьны төлөө амьд хүн зүтгэлгүй яахав. Тиймээс хүндээ ч эх орон нь үнэтэй, эх орондоо ч хүн нь үнэтэй.

- Та туурвисан уран бүтээлээ тоолж байв уу?

- Тоолоогүй, одоо 600-700 хүрч байгаа болов уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 23 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2026/07/07