ЦЭРЭГ ЭРСЭДСЭН ЗАСТАВЫН ДАРГЫГ ЧӨЛӨӨЛЖЭЭ


Өнгөрсөн зургаадугаар сарын 30-ны өдөр Хилийн цэргийн 0184-р ангийн Дөрөвдүгээр заставт алба хааж байсан байлдагч амиа алдсан хэрэг гарсан.

Цэргийн ангийн удирдлагуудын зүгээс талийгаачийг "амиа егүүтгэсэн" хэмээн ар гэрийнхэнд нь мэдээлээд байгаа юм. Тэгвэл тус заставын дарга н.Даваадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь өөр хүн томилжээ.

Талийгаач цэргийн ар гэрээс манай сурвалжлах баг сурвалжилга бэлтгэн үзэгчиддээ хүргэсэн. Талийгаачийн ах Г.Буянжаргал мөн л тус ангид алба хаасан бөгөөд н.Даваадорж гэж дарга "Бусдыг байнга дарамталж, юу таарснаараа цохиж зоддог байсан" хэмээн манай сурвалжлагад ярьсан байдаг. Олон хүний анхааралд орсон энэ хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Ар гэрийнх нь зүгээс талийгаачийн бие дэх олон шарх сорвийг үндэслэн "гадны нөлөөтэй амиа алдсан" хэмээн хардаж байгаа юм.

2019 он гарсаар цэргийн дөрвөн алба хаагч амиа алдаад байна. Энх цагт цэрэг эрсдэхэд заставын дарга, ангийн захирагч нар албан тушалаасаа чөлөөлөгдөөд өнгөрдөг байж болохгүй. Энэ салбарт хариуцлагыг дээшлүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлага байгаа юм. Бид энэ хэргийн талаар болоод Хил хамгаалах, Батлан хамгаалах салбарын өөрчлөлтийг шаардан сурвалжилсаар байх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 23 цагийн өмнө
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2026/07/07