Д.ДАМБА-ОЧИР: ГОЛОМТ, ХХБ, ХААН БАНКУУДЫГ ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГЭЭ НЭМЭХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН


Олон улсын валютын сангаас арилжааны банкуудын дүрмийн санг яаж бүрдсэн гэдгийг шалгана гэсэн хүсэлт тавиад байгаа юм. Нэр бүхий зарим арилжааны банкуудын дүрмийн сан хэтэрсэн, хууль бусаар бүрдүүлсэн гэх асуудал яригдаж байна. Энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос тодрууллаа.

-Энэхүү асуудалд Монголбанкны зүгээс ямар байдлаар оролцож байгаа вэ? Нэр бүхий гурван банкны асуудал хүндэрч байна гэсэн мэдээлэл байна?

-Олон улсын валютын сангаас томоохон таван банкийг өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэсэн шаардлага тавьсан. Үүнд Худалдаа хөгжлийн банк, ХААН банк, Голомт банк гэсэн гол гол банкууд орсон. Эдгээр банкууд өнгөрсөн оны 12-р сарын 31-нээс өмнө өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхгүй бол арга хэмжээ тооцохоор хууль баталсан. Тийм учраас энэ хугацаанд багтаж бүх өөрийн хөрөнгүүдээ тавьсан шаардлагын дагуу нэмэгдүүлсэн. Голомт банк 170 гаруй тэрбум, Худалдаа хөгжлийн банк 240 гаруй тэрбумаар нэмэгдүүлсэн. Харин эх үүсвэр нь хаанаас гарсан бэ? гэдгийг Олон улсын валютын сангаас шалга гэсэн чиглэл ирсэн. Тийм учраас энэ асуудалд аудитын шалгалт оруулахад бэлэн байгаа юм. Эх үүсвэр нь янз бүрийн мөнгө бус, эрүүл зөв мөнгө байвал асуудал үүсэхгүй. Энэхүү мөнгө өөр эх үүсвэрээс, хувь хүнээс ч юм уу? орж ирсэн мөнгө гэдгийг олон улсын валютын сангаас бидэнд мэдэгдсэн. Гэхдээ энэхүү асуудлыг шалгах нь зүйтэй, олон улсын аудит оруул гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн.

-Голомт банк 170 гаруй тэрбум, болон Худалдаа хөгжлийн банк 240 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүл гэсэн юм уу? Эсвэл үүнийг шалгая гэсэн юм уу?

-Дээр дурьдсан хэмжээгээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүл гэсэн шаардлага, үүргийг Монголбанкнаас өгсөн байсан. Хуулийн дагуу банкууд заасан хэмжээгээр хөрөнгөө нэмэгдүүлсэн. Аудит хийх явцад өөрийн хөрөнгийг энэ хэмжээгээр нэмэгдүүлэхгүй бол дутаж байна, эсвэл өөрийн хадгаламж эзэмшигчид өөрийнхөө хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан байна. Тийм учраас энэ хөрөнгөө нэмэгдүүл гэсэн үүрэг чиглэлийг өгсөн. Банкууд энэхүү үүргийг биелүүлсэн.

-Зарим арилжааны банкууд Хөгжлийн банкнаас зээл авч, өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлсэн зөрчил илэрсэн үү? Зээл авч хөрөнгийн хэмжээг банкууд нэмж болдог юм уу?, Үүн дээр Монголбанкнаас хяналт яагаад тавьдаггүй юм бэ?

-Хөгжлийн банкнаас зээл авч өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн асуудал байхгүй, Гэхдээ өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн мөнгийг шалгахаар олон улсын аудитын байгууллага ажиллах болно.

-Системийн хэмжээнд нөлөөлөхөөргүй нэг жижиг банк дампуурах гэж байгаа гэсэн мэдээлэл явж байна. Энэ үнэн үү?

- Өнөөдрийн байдлаар ямар нэг банк дампуурахгүй. Саяхан "Капитал" банк дампуурсан. Тийм учраас ээлж дарааллан банк дампуурах нь эдийн засагт сайны дохио биш.

-Төв банкны ерөнхийлөгч өөрийнхөө тойрон хүрээлэгчид, найз нөхдийн банкийг дампуурахаас хамгаалж байна гэсэн мэдээллүүд хэвлэлээр гарч байна. Монголбанк шударга ажиллаж чадаж байна уу?

-Монголбанкны тухай хууль баталсан. Хуулийн дагуу Монголбанкны ерөнхийлөгч бүх арилжааны банкуудад шууд улсын байцаагчийн эрх эдэлдэг болсон. Өөөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь шууд хянах, шалгах, зогсоох эрхтэй болсон. Тиймээс бүх эрх нь Монголбанкинд шилжсэн. Би хувьдаа тус банкны ерөнхийлөгчийг өөрийн найз нөхдөд давуу эрх олгож байгаа гэж бодохгүй байна. Одоогийн Монголбанкны ерөнхийлөгч бол тун хашир хүн, тиймээс шударга бус зүйл хийдэггүй байх гэж бодож байна. Янз бүрийн цуурхалд итгээд байх хэрэггүй. Гэхдээ УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулсан Монголбанкыг шалгах ажлын хэсэг байгуулаад ажилллаж байна.

-Капитал банк дампуураад нилээдгүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд төр их хэмжээний мөнгө алдах нөхцөл байдал үүссэн, Мөн хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Хадгаламж эзэмшигчид өөрсдийн мөнгийг аваад явж байна. Хадгаламжийн даатгалын корпораци 20 сая хүртэлх хадгаламжтай иргэдийн мөнгийг нь олгож байгаа. Түүнээс дээш хадгаламжтэй иргэдийн хувьд Капитал банкны хөрөнгө 60 гаруй тэрбум төгрөгийг битүүмжлэн хурааж авсан. Төрийн мөнгө болон хохирсон иргэдийн мөнгийг төлөх ёстой.

-Капитал банкинд төрийн яг хэдэн төгрөг хадгалагдаж байсан бэ?

- Төрийн 200 гаруй тэрбум төгрөг байсан.

-Энэхүү мөнгийг яаж авах ёстой вэ?

-Хураан авсан хөрөнгийг борлуулж байж шийдэх ёстой.

-60 гаруй тэрбум төгрөг байгаа гэхээр үлдсэн нь дутах уу?

- Үгүй. Мөнгөнүүд байж байгаа.

Ярилцсан: Н.Өнөрцэцэг



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 12 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 13 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 13 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 15 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 16 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 18 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 18 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 18 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 19 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 19 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 19 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 20 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр