Ө.ЭНХТҮВШИН “ӨГӨӨМӨР” ЗАХААС ӨӨРИЙГ БОДОХОО БОЛЬСОН УУ?

Өнөрцэцэг
2019/07/25

Улсын хамгийн чухал хоёр агентлаг улстөрчдийн гараар орж дампуурч байна уу. 2019 он гарсаар олон салбарт ноцтой осол аваар, хоолны хордлого, тоглож яваад тогонд цохиулсан үрсийн хэрэг шил дарлаа. Амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн тоо тоогоо алдав. Хур бороотой энэ өдрүүдэд энд тэнд гарсан түймрүүдээ унтрааж дийлэхгүй, орон нутгийн Онцгой байдлын албаны дарга нар нь эзгүй байх жишээтэй. Бүх гамшиг, эрсдлээс урьдчилан сэргийлж, авран хамгаалах, хянан шалгах чиг үүрэгтэй хоёр агентлаг Шадар сайдын шууд мэдэлд ажилладаг. Харамсалтай нь, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хэмээх чухал агентлагууд үе үеийн нам улстөрчдийн гараар орж зовлон гамшгаар далимдуулж мөнгө босгодог алба болсон нь нууц биш. П.Даш генералын холбогдсон хэдэн тэрбумын хэргийн дуулиан мартагдаагүй байхад одоогийн дарга, бригадын генерал Т.Бадрал холбогдох албан тушаалтнуудынхаа хамт Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Дарга удирдлагуудын нь идсэн шамшигдуулсан мөнгөний тоо толгой эргэм дүнгээр тэмдэглэгдэж байхад гал ус, гашуун зовлонгийн өөдөөс нөгөө л ядарсан ардын ажил албандаа зүрх сэтгэлээсээ дурлан зүтгэсэн хэдэн хөвгүүд нүцгэн гараар тулж, амь нас эрүүл мэндээрээ хохирон зүтгэж явна. Онцгой байдлын ерөнхий газар гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, эрсдлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангах үүрэгтэй бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх эрхэм зорилготой. Товчхондоо Үндсэн хуульд заасан монгол хүний баталгаатай эдлэх эрх хэмээн тунхагласан амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахын төлөө ажиллах ёстой. Харамсалтай нь, эдгээр агентлагийн удирдлагын баг бүрэлдэхүүн аль хэдийнэ улстөрчдийн гар хөл, тэдний хэн нэгэнд төлөх ёстой албан тушаалын өглөг болон хувирсаар удлаа.


Ядаж байхад жигүүр хөдөлгөөн байгуулж, албан тушаал эрх мэдлийн бялуугаар амаа таглуулж явсан түүхч мэргэжилтэй өвгөн асуудал эрхэлсэн сайдаар ирснээс хойш үйл ажиллагаа нь бүр дордсон гэхэд хилсдэхгүй. Түүхч мэргэжилтэй, улстөрд хөл тавихаасаа өмнө парламентийн сэтгүүлчээр ажилласнаас өөрөөр туршлага мэдлэгээр гавихгүй Ө.Энхтүвшинд тусгай чиг үүрэгтэй байгууллагуудыг даалгасан нь энэ Засгийн газрын хамгийн том алдаа гэдгийг хэн бүхэн хэлж байна. Улстөрчийн хувьд ч зориг зүрхгүй тэрбээр өөрийн амь амьдралыг залгуулдаг "Өгөөмөр" техникийн захаасаа хүртдэг таван төгрөгийн ашгаа тасалдуулахгүй гэж л Шадар сайдын суудал руу зүтгэсэн гэдгээр намын нөхөд нь шүүмжлэлтэй хандаж байгаа юм.


Улаанбаатар хотын баруун талд Авто худалдааны цогцолбор баригдах сургаас эхлэн давчдан дээр доргүй гүйж, нэг хэсэг Да хүрээ болон Өгөөмөр захад үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа эрхлэгчдийн гар хөлийг үнсэх нь холгүй тоос манаргасан нь үнэн. Үнэхээр Өгөөмөр техникийн захыг баруун тийш нүүлгэчихвэл мань сайдын сар бүрийн тогтмол орлого салхинд хийсэх мэт сураггүй болох хойно. Өөрийн ашиг орлогыг л бодохоос бус өнөө хэр түүний эзэмшлийн техникийн зах нь хөрсний болоод агаарын бохирдлыг үүсгэгч хамгийн бохир цэг гэдгийг ойлгохыг ч хүсэхгүй яваа тэрбээр Байгаль орчны сайдыг дулдуйдан, хотын мээрийг аргадаж гүйхэд л хамаг анхаарлаа чиглүүлж бололтой. Өгөөмөр захын ойролцоох оршин суугчдаас гомдол ирдэг ч Мэргэжлийн хяналтын байцаагч нар сайдынхаа эзэмшилд шалгалт хийж зүрхэлдэггүй, тэгээд ч тус газрын дарга Н.Цагаанхүү өөрөө Ө.Энхтүвшингийн хайранд өлгийдүүлж улстөрч болсон гэдэг болохоор шалгалт хийсэн ч тэгсгээд худлаа үнэн дүгнэлт хийсэн болоод орхидог гэдгийг эх сурвалжууд баталж байна. Уншигчид санаж буй бол Онцгой байдлын ерөнхий газрын дарга болоод удирдлагын багийн нөхдөд холбогдох албан тушаалын хэрэг АТГ-т шалгагдаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа. Эл хэргийг үе үеийн Шадар сайдуудын нэг нэгнээ сүрдүүлэх "зэвсэг" хэмээн тайлбарлах хэсэг ч байна. Учир нь, Т.Бадрал генерал болон түүний бүрдүүлсэн нөхөд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан, одоогийн хотын мээр С.Амарсайханы төрсөн ах С.Отгонбаярын хүн юм байх. Тиймээс эрхэм Шадар Ө.Энхтүвшингийн "Өгөөмөр" захын асуудал хөндөгдөж, Авто худалдааны цогцолбор руу нүүлгэх тухай шуум дэгдүүт зөрүүлэн Т.Бадрал генерал тэргүүтний асуудал сөхөгддөг гэх маазрал улстөрчдийн хүрээнд газар авчээ. Үнэндээ 2.3 тэрбумаар иж бүрэн тоноглогдсон "Газель" маркийн автомашинууд авсан хэмээн хэвлэлийнхний өмнө шоудаж, ачир дээрээ юу ч үгүй хоосон амбаарууд оруулж ирсэн гэх асуудал С.Отгонбаяр сайд асан болон бригадын генерал Т.Бадрал нарт хаяглагддаг. Харин уулчид олноороо осолдсон, уул уурхайд хариуцлагагүйн ослууд шил дараалж, Цагдаагийн газрын шалгалтаар хураагдан Онцгой байдлын агуулахад хадгалж байсан 60 гаруй кг мөнгөн ус алдагдсан гэх онц ноцтой асуудлууд Ө.Энхтүвшин сайдынх. Ченжүүд үхсэн малын махыг химийн бодисоор сэргээн шинэчилж зардаг, сургуулийн хүүхдийн гал тогоо болон сүлжээ ресторанууд ард иргэдийг олноор нь хордуулсан, Төв цэвэрлэх байгууламж болон бохирын худагт хичнээн залуу амиа алдсан зэрэг сэртхийм явдлууд ч түүний эрхлэх асуудлын хүрээнд байгаа. Харамсалтай нь, албан тушаал эрх мэдлийн бялуу, өөрийн хувийн ашиг сонирхлоос илүүг харж чадахгүй байгаа түүний дорой байдал энэ улсын хамгийн чухал газруудыг юу ч биш болгоод дуусах нь. Өдгөө Сэлэнгийн Бугантад гал түймэртэй байгаа ч Шадар сайд Ө.Энхтүвшин байтугай орон нутгийн нь Онцгой байдлын дарга ч сураггүй. Тэнд алба хаагч нэртэй гар хоосон, хувцас нимгэн хэдэн ядарсан ардын хүүхдүүд л унаа хөсөггүй, хоол ундгүй зүтгэж байна.

Иймээс сэлбэг техникийн "Өгөөмөр" захаасаа өөрийг сэтгэхээ больсон, өнөөх зах нь ч агаар болоод хөрсний бохирдлын голомт болчихсон энэ нөхрөөс нэн чухал асуудлуудыг эрхэлсэн Шадар сайдын албыг шуурхайхан салгаж авбал яасан юм бэ, У.Хүрэлсүх сайдаа!!! Эс бөгөөс хувийн жижиг эрх ашгаа нэгдүгээрт тавьсан энэ хүн өөрөө хүсэлтээрээ өргөдөл өгнө гэж үгүй л болов уу… Өгөөмөр захын түрээслэгчдийн орлогоо алдахаас айж, нэгдсэн Авто худалдааны цогцолбортой болох улс, хотын ажлыг хойш чангаахаас өөрөөр юу ч гарахаа больсон Ө.Энхтүвшинээс өвлийн бэлтгэл, намрын их ажлаас өмнө сандал суудлаа салгаж улс орны хэмжээнд болон аймаг, суманд хvн, мал, амьтны гоц халдварт өвчин дэгдэх, үйлдвэрлэлийн томоохон осол, гал түймэр гарах, ган, зуд, vер, газар хөдлөлт зэрэг болзошгүй гэнэтийн аюул, байгалийн гамшиг, эдийн засгийн бэрхшээл, бусад ноцтой хүндрэл тохиолдсон нөхцөлд хэрэглэх зориулалттай барааны улсын нөөцийг тогтоосон нэр төрөл, чанарын түвшин, тоо, хэмжээнд нь хүргэж, бэлэн байлгах үүрэг бүхий Улсын нөөцийн газартаа анхаарал хандуулахад буруутахгүй биз ээ.

Эх сурвалж: niigmiintoli.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 28 минутын өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 52 минутын өмнө
Улаанбаатарт бороо орно 59 минутын өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 17 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 18 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 18 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 20 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 21 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 23 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 23 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр