ТОРНООС МУЛТАРСАН ХОЁР ПИТБУЛЬ НОХОЙ 29 МУУР БАРЬЖЭЭ


Америкийн Алабама мужийн Дотан хот дахь эзэнгүй амьтдын асрамжийн газар питбуль үүлдрийн хоёр нохой торноос мултран 29 муур алсан тухай "WTVY"мэдээлсэн байна.

Тус асрамжийн газрын дарга Билл Бэнксийн хэлж байгаагаар тоног төхөөрөмж нь хуучирсан тул хэрцгий догшноороо зартай питбулиуд тусгаарлах торноос мултарсан аж. Ноход торыг бэхэлсэн төмрийн түлхэн унагаад чөлөөтэй болсны дараа тус асрамжийн газар байсан муурнууд руу дайрсан нь ийм таагүй үр дагаварт хүргэжээ. Энэ хэргийн дараа асрамжийг газрыг сайжруулж, шинэ тор, хамгаалах хэрэгслээр тоноглох ажилд Дотан хотын захиргаа оролцон зардлын зарим хэсгийг гаргах хэрэгтэй гэж цадаагийн комиссар Бэт Кенвард мэдэгдсэн байна.Олон муурын аминд хүрсэн питбуль үүлдрийн нохдыг цаашид хэрхэн талаар асрамжийн газрын удирдлага хараахан шийдвэр гаргаагүй байгаа гэнэ.

Питбуль үүлдрийг анхнаасаа тулааны зорилгоор гарган авсан тул бусад үүлдрийн нохой мөн муур зэрэг жижиг амьтад руу дайрах нь хэвийн үзэгдэл. Хүчирхэг, өвдөлт даах чадвар сайтай энэ үүлдрийн нохдыг буруу сургавал тун аюултай тул Европын зарим оронд энэ үүлдрийн нохойг хүйтэн зэвсэг эзэмшихтэй адилтган үздэг. Улмаар тэжээхийн тулд эзэд нь тусгай зөвшөөрөл худалдан авч, нохой сургах тусгай сургалтад заавал хамрагдсан байх ёстой байдаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 1 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 3 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 3 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 3 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 4 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 6 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19