УСАН САНД ОРООД ТАРХИ ИДДЭГ ШИМЭГЧИЙН ХАЛДВАР АВЧЭЭ


Америкийн Умард Каролина мужид Эдди Грей гэгч 59-н настай эр аквапаркийн усан санд сэлээд тархи иддэг шимэгчийн халдвар авч нас барсан тухай "The Mirror" мэдээлжээ.

Эдди Грей нь долоодугаар сарын 12-нд хүмүүсийн очих дуртай "Fantasy Lake" аквапаркаар найз нарын хамт орж сэлж, зугаацсан аж. Үүнээс арав хоногийн дараа Грей нь нас барахад задлан шинжилгээгээр хийхэд тархинаас нь "Фоулерийн Неглери" гэдэг амёб илэрчээ. Усан сангийн усанд байсан амёб нь Грейгийн хамраар халдварлан тархинд нэвтрээд, тархийг нь идэж эхэлсний улмаас үхэлд хүргэсэн гэсэн дүгнэлтийг эмч нар хийсэн байнг.

Энэ нэг эст амьтан буюу амёб нь ходоод руу орвол аюулгүй ч хамрын салст бүрхэвчид хүрвэл нүдний мэдрэлээр дамжин тархинд хүрч, тэндээ тархийг идэн үржиж эхэлснэээр хүнийг үхэлд хүргэдэг. Ялангуяа дархлаа нь харьцангуй сул байдаг хүүхэд ба өндөр настнуудад хамгийн аюултай. Орчин үеийн анагаах ухаан энэхүү амёбын халдварыг бүрэн устгах чадваргүй, зөвхөн үржлийг нь тодорхой хугацаанд тогтоон барьдаг эм л бүтээж чадсан. Энэхүү амёб нь хүний биеийн температуртай ойролцоо дулаан бүхий усанд л амьдрах чадвартай тул усан сан, аквапаркт шумбах, сэлэхдээ хамраа тусгай хавчаараар хавчин хамгаалж байхыг мэргэжилтнүүд сануулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 1 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 3 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 3 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 3 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 4 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 6 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 23 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19