КРИПТОВАЛЮТЫН ТЭРБУМТНААС 100 САЯ ДОЛЛАР НЭХЭМЖИЛЖЭЭ


Криптовалютын бирж дээр 4 тэрбум доллар угаасан хэрэгт сэжиглэгдэж байгаа Оросын иргэн Александр Винникээс АНУ-ын Засгийн газар 100 сая доллар нэхэмжилсэн тухай "РИА Новости" мэдээлж байна. Оросын иргэнийг Грекийн хойд нутагт амарч байхад нь АНУ-ын гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны дөрөвдүгээр сард баривчилсан юм. Түүнийг биткоин гэх мэт криптовалютаар нэрээ нууцлан арилжаа явуулдаг ВТС биржийг ажиллуулан АНУ-ын хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Гэхдээ Винникийг Грекийн эрх баригчид Америкт хүлээлгэн өгөлгүй, одоо хүртэл өөрийн шоронд хорьж байгаа юм. Хэрэв түүнийг Америкт шилжүүлэн өгвөл 55 жил хорих ял оноож, олон сая долларын торгууль төлөх болно. Иймд Винник нь 2018 онд ОХУ-ын Ерөнхий прокурорын газар хандан хакерын дайралт хийсэн, бохир мөнгө их хэмжээгээр угаасан гэдгээ сайн дураар хүлээн зөвшөөрч, баривчлагдахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Гэвч Грекийн эрх баригчид Винникийг мөн л оросуудад өгсөнгүй хүлээсэн хэвээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 14 цагийн өмнө
Дөрөвдүгээр фарм ХХК Төв аймгийн эмнэлгүүдэд аюулгүй зүү, тариурын хандив өглөө 17 цагийн өмнө
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан говийн бүсийг өрсөлдөөнтэй болгож байна 18 цагийн өмнө
Өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварч, аюулгүй буулгажээ 20 цагийн өмнө
Нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 21 цагийн өмнө
Нарны замыг маргаашаас хаана 21 цагийн өмнө
Ц.Мөнхбат: Говь сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Тиймээс салхиа ашиглаад эрчим хүчээ хангая л даа 21 цагийн өмнө
​ Ард түмэн ёс зүйн хариуцлагад дүн тавьдаг жишээг залуус бид харуулна 22 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан 22 цагийн өмнө
Богд уулын сийрэгжсэн ойд "Норд Роуд, Их Үрчин" компаниуд хамтран 10 мянган хуш мод тарина Өчигдөр
С.Дэмбэрэл: Н.Өнөрцэцэгийг төрийн нууц задалсан зүйл ангиар яллах гэж оролдож байгаа нь​ ямар ч иргэнийг ингэж яллаж болох үүд хаалгыг нээх аюултай Өчигдөр
Б.Баабар: Н.Өнөрцэцэгт төрийн нууц хадгалах үүрэг байхгүй Өчигдөр
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Улаанбаатарт 21 хэм дулаан Өчигдөр
2024 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – улс төрийн дарамт шахалтад өртсөн сэтгүүл зүй 2024/05/03
126: Нүүрсчин А.Адьяасүрэн дахин нэр дэвшихээр санаархаж байна 2024/05/03
126: БЗС-гийн зээлээр суралцсан Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: “Anna Cashmere” брэндийн үүсгэн байгуулагч Г.Ариунжаргал УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж байна 2024/05/03
126: Ж.Батзандан "МАН л биш бол ямар ч намаас нэр дэвшихэд бэлэн" гэв 2024/05/03
126: “Шилэн Цогоо” УИХ-д хяналт тавих эсэхийг Сэлэнгэ, Дархан, Төв аймгийн сонгогчид шийднэ 2024/05/03