ОХУ-Д ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙГ УНТРААХАД БУРИАД БӨӨ НАР ХҮЧЭЭ ХАРУУЛНА

Н.Мижидмаа
2019/08/01

ОХУ-ын Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Якут улсад гарсан ойн түймрийн хэмжээ 3,4 сая га-д хүрээд байна. Бороо орохгүй, +30 градусын халуун, хүчтэй салхитай, хуурай аянга цахилгаан их байгаагаас хүний хөл бараг хүрч байгаагүй шахуу зэлүүд газруудадойн түймрийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

3,4 сая га гэхээр хийсэн тоо тул төсөөлөгдөхгүй байж болох юм. Европын холбооны төв, НАТО-ийн төв байрладаг Бельги гэдэг улс байдгийг та лав мэдэж байгаа байх. Тэгвэл энэ улсын газар нутгийн хэмжээ нь 3,06 сая га юм. Энэ бол зөвхөн одоо түймэр идэвхтэй гарч байгаа газрын талбай. Тэгвэл энэ оны хавар, зуны түймэрт өртөн шатсан, өөрөөр хэлбэл түймэр дайраад өнгөрсөн ойн талбай нь 11 сая га-д хүрээд байгаа гэж мэдээлж байна. Харин энэ бол Бельгийн нутаг дээр ахиад Чех улсын газар нутгийн 7,8 сая га-г нэмсэнтэй адил талбай юм.

Түймэр ийм өргөн уудам нутгийг хамарсан тул хүний хүчээр унтраах ямар ч боломжгүй гэсэн үг юм. Байгальд л найдаж, бороо орохыг хүлээхээс өөр аргагүй. 2015 онд баталсан хуулиар хүний хөлөөс алс бөглүү байгаа түймрийг унтраахгүй байж болох өөрчлөлт оруулсан. Ингэснээр хүн хүч, зардал мөнгийг хэмнэн, гол хүчийг хот суурийн газруудыг хамгаалахад ашиглах боломж олгосон гэж үздэг. Гэвч энэ жилийн түймрийн талбай, авсан арга хэмжээ зэргээс болоод энэ хуульд өөрчлөлт орж таарах бололтой. Учир нь, алс бөглүү газар гарса жижиг талбайтай түймрийг энэхүү хуулиар халхавч хийн унтраахгүй орхиж байсан нь яваандаа эрчийг авч ийм өргөн уудам талбайг нөмөрсөн гэж зарим мэргэжилтэн үзсэн байна.

Ийм ойн түймэр ихэнхдээ дөрөвдүгээр сард эхлээд хаваржин, зунжин үргэлжилж намрын бороо орох, хүйтрэхийг дагаад аравдугаар сар хүртэл асч байгаад унтардаг аж.

Тэр болтол Ерөнхийлөгч Путины зарлигаар Оросын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг түймрийг унтраахад ашиглахаар болжээ. Өчигдөр Красноярск руу гал унтраах тусгай тоноглол бүхий Ил-76 онгоц 10, нисдэг тэрэг 10-ыг явуулсан байна. Гэвч тэр асар өргөн уудам нутагт гаргаж байгаа түймрийг унтраахад 200 онгоц байгаад ч хүрэлцэхгүй бороо л баталгаатай унтраана.

Иймд Буриад улс, Өвөр Байгаль, Эрхүү мужийн буриад бөө нар бороо дуудахын тулд бөөлөхөөр болсон тухай "Тэнгэр" бөө мөргөлийн төвийн салбарын тэргүүн Цэрэндоржийн Баяр "ТАСС" агентлагт мэдээлсэн байна. Хурмаст тэнгэрээс хур бороо хүсэх зан үйлийг наймдугаар сарын 4-нд Байгаль нуурын Ольхон арал дээр хийнэ. Үүнээс гадна Буриадын шарын шашны хийдүүд тун удахгүй хур бороо хүссэн ном уншихаар зэхэж байгаа юм байна. Үнэн алдарт шашны лам нар бороо хүсэх мөргөлийн, алхалтыг хэдийн хийгээд эхэлсэн байгаа.

Ойн түймрийн утаа Казахстан, Монголд хүрээд байгаа төдийгүй НАСА-ийн мэдээгээр наймдугаар сарын 1-2 өдрүүдэд АНУ, Канадын нутагт хүрэх аж. Ийнхүү Орост гарсан түймэр нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын ихээхэн газар нутгийг нөмөрч, дэлхийн хэмжээний асуудал болоод байна.

Наймдугаар сарын 31-нд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Путин руу утсаар ярьж Сибирь дэгдсэн хүчтэй түймрийг унтраахад туслалцаа үзүүлэхийг санал болгосон байна. Путин хариуд нь цаг зав гарган тусламж үзүүлэх санал тавьсанд гүнээ талархсан аж.

Ташрамд сонирхуулахад, ОХУ-ын нийт ойн модны талбайн хэмжээ нь 1 тэрбум 146 сая га. ОХУ-д жил болгон 9000-аас 35 мянган хүртэлх ойн түймэр гарч 500 мянгаас 3,5 сая га газрыг хамарч байдаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 7 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 8 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 11 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 14 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 15 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 15 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 16 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 16 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 17 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр
Б.Бямбасүрэн: Уурхайчид хөл, хумсны өвчлөлөөр тэргүүлж байна Өчигдөр
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн 8 баримт Өчигдөр
Бамбай хошуут могойд бага насны хүүхэд хатгуулжээ Өчигдөр