АЙДСАА ДАРАХЫН ТУЛД ЭРДЭНЭС ХАЙГААД 10 ФУНТЫН БӨГЖ ОЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/01

Британид амьдардаг 53 настай Мишель Валль гэгч эмэгтэй шалтгаангүйгээр гэнэт айдаст автдаг эмгэгтэй аж. Түүнээ эмчлэх янз бүрийн арга хайж яваад метал илрүүлэгч ашиглан хөрсөнд булагдсан эрдэнэс хайх нь ихэд тайвшруулдаг болохыг олж мэджээ. Түүнээс хойш нөхрийн хамт хаягдсан, нуугдсан эрдэнэс хайдаг болсон байна. Тэрээр 2017 онд анх удаа тун ховор эртний зоос олсноо дуудлага худалдаанд оруулаад 40,8 мянган фунтээр заржээ. Үүний дараа 2018 онын арваннэгдүгээр сард Шотландын Лох-Ломонд нуурын орчим хайгуул хийж байгаад алтан үзэг, сүлд тэмдэг бүхий алтан бөгж олсон байна.

Олсон бөгжөө Шотландын үндэсний музейд худалдан авахыг санал болгоход музей бараг хагас жил шахуу эргэцүүлсний эцэст татгалзсан хариу өгчээ. Иймд Мишель нь ховор хуучин эдлэлийн шинжээчид бөгжийг үзүүлэхэд бөгж нь 1640-1680 оны хооронд хийгдсэн, Шотландын Суффолк гүнлэгээс гаралтай язгууртны гэр бүлийнх гэж тодорхойлоод дуудлага дуудлага худалдаагаар оруулбал хамгийн багадаа 10 мянган фунтын үнэ хүрнэ гэсэн тухай "Еast Anglian Daily Times" мэдээлжээ. Ингэснээр өвчнөө ч илааршуулж, гэр бүлийн төсөвтөө ч муугүй орлого оруулах болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 7 цагийн өмнө
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа Өчигдөр
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк Өчигдөр
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 2026/07/07
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 2026/07/07