АНУ ҮНДЭСНИЙ ГАШУУДЛЫН ӨДӨР ЗАРЛАЛАА

Н.Мижидмаа
2019/08/05

АНУ-ын Техас мужийн Эль Пасо хотод зэвсэглэсэн этгээд худалдааны төвд энгийн иргэд рүү гал нээж 20 хүний аминд хүрчээ. Наймдугаар сарын 3-нд Эль Пасо хот дахь "WalMart", "Cielo Vista Mall" худалдааны төвүүдээр үйлчлүүлж байгаа хүмүүс рүү замбараагүй буудаж эхэлсний улмаас 20 хүн амиа алдаж, 40 шархадсанаас 9 хүний бие үхэл амьдралын зааг дээр байгаа аж. Гал нээсэн этгээдийг цагдаагийн тусгай хүчнийхэн саатуулжээ. Буудсан этгээд нь 21 –н настай Патрик Крузиус гэгч байсан бөгөөд аллага үйлдэхийн өмнө Twitter хуудсан дээрээ энэ оны гурван сард Шинэ Зеландад лалын сүмд гал нээж олон хүний аминд хүрсэн гэмт хэрэгтний үйлдлийг дэмждэг, үйлдлээрээ хууль бус цагаачдаас улсаа аврах гэж байгаа тухай мэдэгдэл гаргасан байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү аймшигт хэргийг буруушаасан мэдэгдэл хийж "Техас мужийн Эль Пасод болсон буудлага нь эмгэнэлтэй төдийгүй аймхай хулчгар зангийн илрэл мөн" гээд төв засгийн газраас орон нутгийн эрх баригчдад шаардлагатай бүх л тусламжийг үзүүлнэ гэсэн байна. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн гурван өдрийн үндэсний хэмжээний гашуудал зарлажээ.

Энэ хэргийг тойрсон дуулиан намжиж амжаагүй байтал бас нэгэн мужид зэвсэглэсэн этгээд энгийн иргэд рүү буудсан хэрэг гарчээ. Охайо мужийн Дейтон хотод үл мэдэгдэх этгээд баарны орчим хүмүүс рүү буудсан байна. Үүний улмаас таван хүн амиа алдаж, олон хүн шархаджээ. Хэргийн газар цагдаа болон аврах албаныхан ажиллаж байгаа тухай "BNO News" мэдээлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 1 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 3 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 3 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 3 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 4 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 6 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 23 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19