АЛТНЫ КОМПАНИУДЫН ЛОББИГООР СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ТОМИЛДОГ УУ?

Өнөрцэцэг
2019/08/08

Төв аймгийн Заамар Сумын засаг даргыг ИТХ-аараа огцруулжээ. Одоогийн байдлаар Засаг даргын орлогч М.Ичинхорлоо үүрэг гүйцэтгэж байна.Тус сумын ИТХ хуралдаж, шинэ засаг даргаа томилох ёстой ч Төв аймгийн засаг даргын орлогч Ч.Сарангэрэл ирж, багийн засаг дарга А.Ганцэцэг гэх эмэгтэйг засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Энэ нь аймгийн удирдлагууд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг зөрчиж, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд шууд халдсан үйлдэл гэж заамар сумын төлөөлөгчид үзэж байна. Нэг ёсондоо заамар сумын хайлаас багийн засаг дарга нь давхар сумын засаг даргын албыг хашиж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Мөн сумын засаг даргын албан тушаалруу хэт улайран дайрч байгаа нь алтны компаниудын нөлөөлөл орсон байж болзошгүй гэж заамар сумын ИТХ-ын төлөөлөгчид хардаж байгаа юм. Тухайлбал засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа А.Ганцэцэг нь"Эко алтан заамар" компани болоод шинээр 15 000 га газар эзэмшиж байгаа "Эрдэнэсийн эрэг" компаниудтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд +27 градус дулаан байна 12 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 10 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 19 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 20 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 20 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 23 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 23 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26