А.ГАНБААТАР, Ц.САНДУЙ НАРЫГ ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭСЭН ЗҮЙЛ АНГИАР БУРУУТГАЖЭЭ


Хуулийнхан олны анхаарал татсан томоохон хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүрэг аваад байгаа. Ерөнхий прокурорын тушаалаар өмнө ЖДҮ, 60 тэрбум зэрэг томоохон хэргүүдийг шуурхай шалгах цагдаа, прокурор, авлига, тагнуулын байгууллагуудын нэгдсэн ажлын хэсэг байгуулж байсан удаатай. Тэгвэл дээрх хэргүүдийн шалгалт эхнээсээ шувтарч эхэлжээ. ТЕГ-аас 60 тэрбумтай холбоотой хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар өчигдөр прокурорт хүргэсэн гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Ганбаатар, Ц.Сандуй нарт төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн зүйл ангиар буруутгажээ. Харин иргэн Г.Доржзодовт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бололтой.

Хэргийг сануулбал, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөгтэй холбоотой бичлэг дэгдсэн. Уг бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол хаад" группийн захирал А.Ганбаатар нарын 60 тэрбум төгрөг босгох схем ярилцсан бичлэг гардаг.Уг бичлэг нь 2014 оноос эхлэлтэй. Тодруулбал, 2014 оны наймдугаар сарын 1-нд "Шинэ Монгол хаад" группийн захирлуудын зөвлөлийн хурлаас тус компанийн гүйцэтгэх захирал А.Ганбаатарыг иргэн Г.Доржзодовтой контрактын гэрээ байгуулж, Стратеги хариуцсан албан тушаалд томилохыг үүрэг болгосон гэдэг. Г.Доржзодов албан тушаалдаа томилогдоод удаагүй байхад нийслэлийн МАН-ын 2014-2016 оны бүтэц зохион байгуулалт, мөн 2016 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын төв штабын бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн санхүүжилтийн схем зэргийг нэгтгэн үзүүлэх илтгэл боловсруулах ажилд туслуулжээ. Үүний дагуу Ц.Сандуй, А.Ганбаатар нар дээрх 60 тэрбумын схемыг танилцуулсан нь олон нийтэд ил болсон бичлэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлд +27 градус дулаан байна 34 минутын өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна 11 цагийн өмнө
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ 20 цагийн өмнө
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна 20 цагийн өмнө
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ 20 цагийн өмнө
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана 23 цагийн өмнө
Цаг агаар: +25 градус дулаан байна 23 цагийн өмнө
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна Өчигдөр
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна Өчигдөр
Налайх дүүргийн замыг түр хаана Өчигдөр
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна Өчигдөр
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ Өчигдөр
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө 2026/06/26
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ 2026/06/26
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 2026/06/26
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо 2026/06/26
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ 2026/06/26
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно 2026/06/26
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ 2026/06/26
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/06/26