АЛБАНИЙН ДЭЭРЭМЧИД АНГЛИЙН ШОРОНД ЖАРГАЖ БАЙНА ГЭНЭ

Н.Мижидмаа
2019/08/28

Британийн шоронд хоригдож байгаа Албанийн дээрэмчид хэрхэн жаргалтай амьдарч байгаагаа харуулсан бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан сайрхдаг болсон тухай "The Telegraph" сонин мэдээлжээ.

Гэмт хэрэг хийгээд шоронд хоригдох ял авсан ч торны цаана "жаргаж" байгаагаа харуулсан маш олон бичлэг "Instagram"-д тавигдсан байхыг тус сонины сэтгүүлчид илрүүлэн олон нийтэд ил болгосон байна. Шоронд гар утас ашиглахыг хориглосон байдаг ч албани дээрэмчид яаж ийгээд оруулсан төдийгүй тэндээс шууд бичлэг хийж сайрхжээ.

Энэхүү нийтлэл гарсны дараагаар шоронгийн удирдлага нь гар утаснуудыг хураан авч, "Instagram" дээрх бүртгэлүүдийг устгасан тухайгаа албан ёсоор мэдэгджээ.

Сүүлийн үед Британийн зүүн өмнөд хэсэгт албани дээрмийн бүлэглэлүүд жирийн иргэдийн гэр рүү зэвсэглэн тайрах гэмт хэрэг эрс нэмэгдээд байгаа юм байна. Тэд бэлэн мөнгө, үнэт эдлэлийг хулгайлаад түүнээс Албани руу хулгайгаар гарган хар зах дээр борлуулдаг аж. Одоогоор Британийн цагдаа нар Англид гэмт хэрэг үйлдсэн хэргээр Албанийн таван иргэнийн эрэн сурвалжилж байгаа аж. Статстик мэдээнээс үзвэл Их Британий шорон дахь гадаадын хамгийн нөлөөтэй дээрмийн бүлэглэл нь албанчууд болоод байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 1 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 6 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 8 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 10 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 10 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 11 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19