ДАЙНЫ ХЭНЭЭТЭН ЖОН БОЛТОН УКРАЙНД АЙЛЧИЛЖ БАЙНА

Н.Мижидмаа
2019/08/28

Хойд Солонгосын эрх баригчид "Дайны хэнээтэн" хоч өгсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Украйнд айлчилж байна. Украйн дахь АНУ-ын Элчин сайдын яам Twitter хуудсандаа "Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг Киевт ахин угтаж байгаагаа баяртай байна!" гэж бичсэн байжээ.

Энэхүү айлчлал нь АНУ-ын зүгээс Украйны тусгаар тогтнол ба газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж байдгийн илрэл гэдгийг онцолсон байна. Гэвч зарим шинжээч энэхүү айлчлалын гол зорилго нь Украйны онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэдэг "Мотор Сич" компани гэж шууд хэлжээ.

"Мотор Сич" компанийн хөдөлгүүрүүдийн гол худалдан авагч нь ОХУ байсан. Гэвч Крымийн асуудал, Донбассын дайнаас болоод тийш нь хөдөлгүүр худалдахыг хориглосон. Ийм нөхцөлд Мотор Сич компани нь худалдан авагчгүй болсноор дампуурч магадгүй тун хүнд байдалд ороод байгаа юм. Харин Хятадын хоёр компани "Мотор Сич"-ийн хувьцааны 50 хувийг худалдан авсан бөгөөд одоо Украйны Засгийн газар үүнийг дэмжиж баталгаажуулах л үлдээд байгаа. Хэрэв ингэвэл "Мотор Сич" нь дампуурлаас аврагдах төдийгүй Хятадаас ирэх баталгаатай захиалгатай болж, өндөр түвшний мэргэжилтнүүдээ хадгалан алдалгүй үлдээгээд, цаашдаа хөгжих боломжтой болно гэж үзэж байгаа.

Нөгөө талаас Хятад нь онгоц, нисдэг тэрэгний орчин үеийн хөдөлгүүр үйлдвэрлэх технологийг өөрийн болгож, энэ чиглэлээр Орос, Европ, Америкаас хоцрогдлоо богино хугацаанд нөхөх боломжтой болох юм. Хятадтай худалдааны болон бусад талаар сөрөн тулж байгаа Америкийн хувьд энэ бол байж боломгүй зүйл. Иймээс энэхүү худалдан авалтыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэнэ. Жон Болтоны энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Хятадтай хийж байгаа энэхүү наймааг цуцлуулах явдал гэдэг дээр цөөнгүй шинжээчид санал нийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 1 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 6 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 8 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 10 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 10 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 11 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19