TESLA ЗИМБАБВЕД ТУСАЛНА

Н.Мижидмаа
2019/09/03

Зимбабве улсын эдийн засаг цахилгаан үйлдвэрлэгчид ба аккумуляторуудаас бүрэн хамааралтай болж хувираад байгаа тухай "Bloomberg" агентлаг мэдээлж байна. Энэ улсад бэлэн мөнгөний архаг хомсдол үүссэний улмаас ийм байдалд оржээ.

Зимбабве нь үндэсний валют болох зимбабве долларыг гүйлгээндээ ашиглахаа болиод удаж байгаа юм. Оронд нь АНУ-ын доллар, Өмнөд Африкийн рэнд, БНХАУ-ын юань болон бусад орны валютыг гүйлгээндээ ашигладаг. 2000-аад оны сүүлээр гипер инфляц үүсгэсэн валютын хямралын дараагаар Засгийн газар нь үндэсний валютаа эргэлтээс бүрэн гаргасан.

Үүний дараагаар Зимбабвегийн экспортлогчдын улсдаа оруулж ирдэг гадаад валют ч хүрэлцэхгүй болж ирсэн. Иймд Засгийн газраас доллароор үнэлсэн зээлийн үнэт цаас буюу бонд гэсэн зохиомол валют гаргаж ирсэн.

Энэ үеэр Зимбабвегийн үүрэн телефоны хамгийн том оператор "Econet Wireless" нь электрон төлбөр, шилжүүлэх болон зарим төрлийн банкны үйлчилгээг хийх боломжтой "EcoCash" нэртэй шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Энэхүү үйлчилгээ нь оршин суугчдын талархлыг хүлээснээр маш өргөн ашиглагдах болсон. Бэлэн мөнгөний шаардлага багассан ч гэлээ өөр нэг асуудал тулгарсан байна.

Зимбабве нь цахилгаан хангамжийн хурц хямралтай тулгараад байгаа. Цахилгааны саатал хоногт 18 цагийн турш үргэлжлэх нь хэвийн үзэгдэл болсон. Үүнээс болоод "Econet Wireless"-ийн хэрэглэгчдийн ухаалаг утасны цэнэг дуусаж гүйлгээ хийж чадахгүй байх нь эрс олширсон. Мөн үүрэн телефоны оператор нь суурь станцуудад нь цахилгааны саатал үүссэнээр бүрэн ажиллаж чадахгүй болсон байна. Иймд тус компани нь аккумулятор үйлдвэрлэгчид, тэр дундаа Америкийн "Tesla" компанид хандан үүрэн телефоны дамжуулах станцуудыг цахилгаанаар хангах хүчтэй аккумулятороор тоноглож өгөх хүсэлт гаргасан байна.

Одоогоор "Econet Wireless" компанид аккумулятор нийлүүлж байгаа "Distributed Power Africa" нь хөдөлгөөнт хоёр зай хураагуурыг дамжуулах станц бүрд байршуулж өгвөл цахилгаан тасарсан үед 10 цаг хүртэл хугацаагаар хэвийн ажиллуулах боломжтой гэж мэдэгдсэн байна. "Tesla" энэхүү хүсэлтийг хүлээн авбал түүний хувьд хэрэгжүүлэх хамгийн том төсөл нь болж хувирах төдийгүй тэдний жишгээр хөрш зэргэлдээ Конго зэрэг улсуудад үүссэн адил асуудлыг шийдэх боломжтой болох аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 2 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 8 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 10 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 12 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 12 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 12 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 13 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 15 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19