АМЕРИКТ АХИН БУУДАЛЦАН БОЛЖ НЭГ ГЭРИЙН ТАВАН ХҮН АМИА АЛДЖЭЭ


Америкийн Алабама мужид 14 настай хөвгүүн гэр бүлийнхээ таван хүнийг буудан хороосон аймшигт хэрэг гарсан тухай "Fox17" суваг мэдээлсэн байна.

Хэрэг гаран Лаймстоун тойргийн шерифийн мэдээлснээр хөвгүүн өөрөө цагдаа, түргэн дуудсан байна. Аврагчдын ирж явах зуур гурван хүн нас барсан, хоёрыг нь нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй өөд болжээ. Хэргийн газар цагдаа нар ажиллаж байгаа аж. Шериф "Дуудлага өгсөн 14 настай хүүхдээс байцаалт авахад тэрээр гэрийн бүлийнхээ таван гишүүнийг буудсан гэдгээ хүлээсэн" гэж Твиттер хуудсаараа мэдэгдсэн байна. Хүү хэрэг үйлдсэн 9 мм-ийн гар буугаа хайх ажилд цагдаа нартай хамт хийж байгаа гэнэ.

Энэ зуур ОХУ-ын Свердловск мужийн Кувша хотод цагдаа нар сургуулийн сурагчдыг олноор буудан хороох алан хядах халдлагыг таслан зогсоосон тухай "Ura.ru" сайт мэдээлж байна. 16 настай хоёр хөвгүүн хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 2-нд хотынхоо №1 сургууль, Баранчины цахилгаан механикийн техникумын оюутнуудыг буудахаар тохиролцсон байгаад хэргээ үйлдэж амжилгүй баривчлагдсан байна.

Хоёр хөвгүүн нь Америкийн "Колумбайн" сургуульд болсон аймшигт буудалцааны тухай материал цуглуулан судалж, интернэтээр зэвсэг, тэсрэх бөмбөг хайж байх явцдаа цагдаа нарын анхаарал өртөөд байсан аж. Одоо тэдэнд "Хоёр ба түүнээс олон хүний амь насанд халдахаар бэлдсэн" гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ хоёр нь хоёул эмзэг бүлэгт багтдаг гэр бүлд өссөн, үе тэнгийнхэнтэйгээ нийлдэггүй хүүхдүүд байсан бөгөөд урьд нь нэгнээ таньдаггүй байсан ч "Колумбайн" сургуульд болсон буудалцаанд зориулсан тусгай сайт дээр холбогдон танилцсан байжээ.

Энэ хэргийн дараагаар хотын сургуулийн захирлууд тусгай хурал хийж ерөнхий боловсролын сургуулиудын аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээний талаар зөвшилцсөн байна.

1999 оны дөрөвдүгээр сарын 20-нд Америкийн Колорадо муж дахь "Колубмайн" дунд сургууль руу галт зэвсэг, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн ЭрикХаррис, ДиланКлиболд дайрч гал нээсний улмаас 12 сурагч, 1 багш амиа алдаж, 23 хүн шархадсан байдаг. Дайралт хийсэн Харрис ба Клиболд дараа нь амиа егүүтгэсэн. Энэхүү үйл явдал сэгэхүй нь тогтворгүй өсвөр насны хүүхдүүдэд маш хүчтэй нөлөө үзүүлсэн байдаг. Улмаар АНУ болон ОХУ-д "Колумбайн" дахь буудалцааныг судалдаг, дэмждэг нууц бүлгэмүүд ажиллах болж, гэмт хэрэгтнүүдийг дуурайн сургууль руу халдаж, гэмгүй хүүхэд, багш нарын аминд алдсан 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 2 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 7 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 10 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 12 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 12 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 12 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 13 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 15 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19