ЧЕЧЕНИЙ ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАМСААТНЫГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ОХУ БУРУУГҮЙ ГЭВ

Н.Мижидмаа
2019/09/06

Берлин хотод чечень гаралтай Гүржийн иргэн хөнөөгдсөн хэрэгт ОХУ-ын тусгай албад хамаатай гэх мэдэгдлүүдийг ямар ч үндэслэлгүй, хоосон яриа болохыг Оросын Гадаад хэргийн яам албан ёсоор мэдэгджээ. Германы "Spiegel" сонин тус хэргийн талаар эрэн сурвалжлаад алагдсан этгээд хэрэг гарахын өмнөхөн Оросын дипломат ажилтнуудтай уулзаж, гадаад паспортынхаа хуулбарыг өгсөн гэдгийг баталсан тухайгаа нийтлээд байсан.

Наймдугаар сарын 23-нд Берлин хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд Зелимхан Хангошвили гэгч чечень гаралтай Гүржийн иргэнийг буудан хороосон хэрэг гарсан. Дугуй унасан гэмт хэрэгтэн хохирогчид ойртон дуу намсгагчтай гар буугаар толгой руу нь буудаад зугтахыг оролдсон ч Германы цагдаа нар гудамжны хяналтын камерын тусламжтайгаар 49 настай Оросын иргэнийг энэ хэрэгт сэжиглэн удалгүй баривчилсан байна.

Герман, Турк, Францад амьдардаг чечень хүмүүсийн ярьж байгаагаа буудуулсан Хангошвили нь чечений алан хядагчдын толгойлогч Шамиль Басаев ба салан тусгаарлагчдын байгуулсан Чечений бүгд найрамдах Ичкер улс гэгчийн Ерөнхийлөгч Аслан Масхадовын дотны хүмүүсийн нэг байжээ. Чечений дайны үеэр Хангошвили нь 50-60 зэвсэглэсэн хүмүүс бүхий нэг бүлэглэлийн дарга хийдсэн байж.

Энэ хэрэг дээр хамтарсан эрэн сурвалжлах ажил явуулсан "Spiegel", "The Insider" сонинууд, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн "Bellingcat" бүлгийн хамтарсан мэдэгдэлд баривчлагдсан хүнийг Оросын тусгай албаны ажилтан гэж мэдэгдсэн байгаа. Эд мөрдлөг хийх явцдаа сэжигтний гадаад паспортын дугаар нь Оросын армийн тагнуулын алба"ГРУ"-д зориулан хуурамч бичиг баримт үйлддэг байсан паспортын хэлтсийнх гэдгийг тогтоосон юм гэнэ. Гэвч Оросын эрх баригчид энэ бүх нотолгоог ямар ч үндэслэлгүй, Хангошвилийн үхэлд ямар ч хамааралгүй тухайгаа албан ёсоор мэдэгдсээр байгаа юм.

Аслан Масхадов нь чечений салан тусгаарлагчдын байгуулсан Ичкер улсын Ерөнхийлөгчөөр 1999 онд сонгогдсон байдаг. Улмаар 2000 он гарсны дараа хил залгаа Дагестаныг эзлэн авч Лалын вант улс байгуулахыг завдахад Чечений хоёрдугаар дайн эхэлсэн. Энэ дайны үеэр чечений алан хядагчид бүхэлдээ ялагдал хүлээж, Ичкер гэдэг улс үгүй болсонбөгөөд Масхадовыг Оросын тусгай хүчнийхэн нууц ажиллагаа явуулан хорогдох байранд нь устгасан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 4 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 9 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 11 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 13 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 14 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 14 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 15 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 17 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19