Хятадын Сычуань мужийн Ченду хотын орчим газар хөдлөлт болсны улмаас 53 хүн гэмтээд байгаа тухай Хятадын төв телевиз мэдээлж байна. Гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс 14 нь анхны тусламж авсны дараагаар гэртээ харьсан, нэг хүний биеийн байдал тун хүнд, 1 хүн нас баржээ.
Газар хөдлөлтийг уршгийг арилгах ажиллагаанд 4,8 мянган хүн оролцож байгаа аж. Одоогоор аюултай бүсээс 823 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн. Газар хөдлөлтийн улмаас 86 орон сууж нурсан бол 194 барилга, байгууламжид ихээхэн эвдрэл учирсан байна.
Газар хөдлөлтийн хүч 5,4 магнитуд байсан. Орон нутгийн цагаар 6 цаг 42 минутад болсон анхны хүчтэй хөдлөлтийн дараагаар 2 магнитудын хүчтэй 15 афтершок бүртгэгджээ.
Сычуань мужид 2008 оны тавдугаар сарын 12-нд 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 10 мянга гаруй хүн амиа алдаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна