Польшид оюутан солилцооны шугамаар ирээд байсан Израйлийн удирдлагын коллежийн оюутнууд араб залууст зодуулсан тухай stimgei.com сайт мэдээлж байна. Хохирогчид "Facebook" хуудсаараа зодуулсан тухайгаа пост байршуулжээ. Тэдний ярьж байгаагаа шөнийн клубээс гарч байхад нь арабаар ярьсан залуус дөхөж ирээд хаанахаас ирсэн болохыг нь асуужээ. Израйлаас ирсэн гэдгийг нь сонсоод "Fuck Israel" гэж орилон бөөнөөрөө зодож эхэлсэн аж. Хохирогч нь зодоон болох үеэр эргэн тойронд нь байсан польш хүмүүс зогсоох гэж оролдоогүй төдийгүй цагдаа, түргэн тусламж дуудаагүйд ихэд бухимджээ.
Хохирогчдын өгсөн мэдүүлгийн дагуу тус хэргийг Варшав хотын цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна