​19 НАСТАЙ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН


Өдгөө 19 настай Т.Оюун-Эрдэнэ Монгол Германы МСҮТ-ийг гагнуурчин мэргэжлээр суралцан төгссөн. Тэрбээр наймдугаар сард ОХУ-д болсон "Дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээн"-д амжилттай оролцон, "дэлхийн хэмжээний мэргэжилтэн" болсон. Учир нь тус тэмцээний босго оноо 700 бөгөөд 700-аас дээш оноо авсан залуус дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг.

63 орны 22 хүртлэх насны залуус 56 мэргэжлээр өрсөлдсөн энэ тэмцээнд манай улс найман мэргэжлээр оролцсон бөгөөд ганцхан Т.Оюун-Эрдэнэ босго оноог давж, энгэртээ медаль гялалзуулан эх орондоо ирсэн юм.

Ахлах сургуульдаа онц сайн дүнтэй суралцаж байсан Т.Оюун-Эрдэнэ есдүгээр ангиа төгсөөд шуудхан л "коллежид орж, гагнуурчин болно" хэмээн гэрийнхэнтэйгээ зөрж, амьдралын анхны алхмаа хийжээ. Учир нь түүнийг наймдугаар ангид суралцаж байхад аав нь хүүдээ гагнуур хийхийг нэг удаа зааж өгснөөр Т.Оюун-Эрдэнэ эргэлт буцалтгүй гагнуурчин мэргэжилд дурлажээ. Тиймээс л зорьж тэмүүлж, хичээн суралцан өнөөдрийн амжилтад хүрсэн байна. 19-хөн настай дэлхийн хэмжээний мэргэжилтэн Т.Оюун-Эрдэнийн хичээн суралцаж, хөдөлмөрлөж яваа амжилтаас үзэгчидтэйгэээ хуваалцаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 26 минутын өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 1 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 18 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 2026/07/08