Өнгөрсөн наймдугаар сарын 22-ны өдөр дөрвөн иргэн загасчлахаар Улаанбаатараас Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Гичгэнэ Хөх-Оруулга гэдэг газар очжээ. Харамсалтай нь, тухайн өдрийн 19.00 цагт 46 настай эрэгтэй Э сураггүй алга болсон байна.
Түүнийг тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй учраас ар гэрийнхэн нь есдүгээр сарын 7-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. Архангай аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:10 цагт Хөх-Оруулга гэдэг хадан хавцлаас Э-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна