М.ПҮРЭВТУНГАЛАГ: ЭГЧТЭЙГЭЭ БИТГИЙ АРСАЛДААД БАЙГААРАЙ ГЭЖ Э.СУМЪЯА ЭГЧ ДАРАМТАЛСАН


УАШТ-д түрүүлсэн тамирчин журмаараа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болдог. Тэгвэл энэ эрхийн эзэн болсон, 18 настай тамирчин М.Пүрэвтунгалаг Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа болон чөлөөт бөхийн холбооны дарамтад орж, тэмцээндээ оролцож чадахгүйд хүрээд байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монголын чөлөөт бөхийн холбооноос М.Пүрэвтунгалагийн биед хатиг гарсан, бэлтгэл бүрэн хангагдаагүй хэмээн түүний эрхээр Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулах шийдвэр гаргажээ.

М.Пүрэвтунгалагийн аав, ээж хэлэхдээ "Үндэсний шигшээ багийн ахлах дасгалуулагч Б.Баттулга Э.Сумъяаг оролцуулахын тулд охинд маань урт хугацааны акт бичиж, бэлтгэлээс нь хөндийрүүлж байна. Актын хугацаа дуусах болтол ДАШТ болоод өнгөрөх нь байна. Үнэрээр охин маань эрүүл мэндийн шалтгаанаар тэмцээндээ оролцож чадахгүй бол оронд нь тамирчин н.Мөнгөнцэцэг явах ёстой. Э.Сумъяа хэрэв ДАШТ-д оролцох юм бол амиа хорлоно" гэлээ. Харин залуу тамирчин М.Пүрэвтунгалаг "Намайг эрүүл гэдгийг эмч баталсан. Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж оролдсон боловч бэлтгэлийн үеэр намайг зогсоож байгаад "Хүний өмнөөс битгий арсалдаад байгаарай" гэсэн. Тэгэхээр би яаж бэлтгэл хийж чадах вэ дээ. Би УАШТ-д түрүүлж, шигшээ багийнхантай анх удаа хамт бэлтгэл хийж байгаа" хэмээн ярилаа.

Бид энэ суудлаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгаас тун удахгүй тодруулан хүргэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 4 минутын өмнө
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа 30 минутын өмнө
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа 1 цагийн өмнө
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 18 цагийн өмнө
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ Өчигдөр
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Говь цөлийн найдвар Өчигдөр
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Хаврын тариалалтын урьдчилсан дүн: 530.4 мянган га талбайд тариалалт хийгдээд байна Өчигдөр
ХОВД: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 35 хувийн гүйцэтгэлтэй байна Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр Булган, Өмнөговь аймагт хоёр шинэ бага сургууль барина Өчигдөр
КОП17-ын Ногоон бүсэд павильон түрээслэх цөөн боломж үлдлээ Өчигдөр
Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна Өчигдөр
Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
Морин жагсаалд оролцсон бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/07/08
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 2026/07/08